Бид тийм, ийм шинжтэй хүн байх ёстой гэж ажилд авах зар тавьж байгаа юм шиг хайх хэрэггүй. Тийм шалгуур тавилаа гэхэд бүрэн нийцсэн хүн ч олдохгүй.
Нэг талаас сонгогдсон хүндээ биш нэр дэвшүүлэх механизм нь буруу байгаа учраас төрд зөв хүн гарч чадахгүй байна. Нөгөө талаас нэгэнт сонгогдсон УИХ-ын гишүүдэд хангалттай ажиллах эрх зүйн боломж хязгаарлагдмал байна. Тэднийг сайн ажиллуулах эрх зүйн орчныг төр бүрдүүлж өгөх хэрэгтэй. Ингээгүй тохиолдолд одоогийн УИХ-ын гишүүдийг муу байна гэж яриад хэрэггүй.
Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Хуулийн тухай хууль, Засгийн газрын тухай хууль гэсэн эдгээр хуулинд муу хүн гарч ирэх бүх боломжийг хаасан, УИХ-ын гишүүдийг сайн ажиллах нөхцлийг бүрдүүлсэн зохицуулалт хийж өгөх ёстой.
Мэдээж. Одоо бол намын даргатай хэн ойрхон байна тэр хүн жагсаалтын дээгүүрт бичигдэж байна. Энэ бол алдаатай механизм механизм.
Намууд улс эх орныхоо төлөө биш ирэх сонгуулиар ялалт байгуулах тал дээр түлхүү анхаарч, зөвхөн тойргийн хүрээнд сэтгэж байна. Шат шатны шүүлтүүр сайн байх тусмаа сайн хүн гарч ирнэ.
Зөвхөн бизнесийнхэн гэлтгүй салбараа төлөөлж чадахуйц, салбараа сайн мэддэг хүн тодорхой тоогоор байх нь зөв. Гол нь тэдний төрд орж буй зорилго нь юу вэ гэдэгт анхаарах нь зүйтэй. Тухайн салбартаа дутмаг эрх зүйн орчинг бий болгох зорилготой нэгэн байхад зөвхөн улс төрч болох хүсэлтэй хүн ч байна.
Эмэгтэйчүүд гарч ирэх боломжийг нээлттэй байлгах ёстой. Тоо заах нь утгагүй. Манай нэг онцлог гэвэл эмэгтэй хүн үр хүүхэд, эр нөхрөө асран халамжлах үүрэг хүлээдэг. Улс төрд орлоо гэхэд энэ бүхнээ хоёрдугаарт тавьж, гэр бүлийнхэн нь ч хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Тэрнээс биш нэгэнт зориг шулуудсан, төрийн бодлого тодорхойлох чадвартай эмэгтэй улс төрчдийг тоо заахгүйгээр гаргаж ирэх хэрэгтэй. Яагаад заавал 30 хувь нь гэж. Гарч ирж чадаж л байвал 50, 50 хувьтай байсан ч болохгүй юм байхгүй.
Шинэ гэхээсээ илүү туршлагатай, мэргэшсэн хүмүүс төрд байх хэрэгтэй.
Би хүнийг нь хардаг. Тэр хүний өмнө нь хийж байсан ажлууд, туршлагыг харгалзан сонголтоо хийдэг.