БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг
2015.12.03

Тосон бумбын 618 мянган га газрыг тусгай хамгаалалтад авна

Дэлхийд нэн ховордсон цоохор ирвэсний нутаг болох Гурвантэс сумын Тост, Тосон бумбын нуруу орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлаар холбогдох бай-гууллагууд хэлэлцүүлэг өрнүүллээ.

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг:

-Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах гол үндэслэл бол тэр нутагт 22-24 цоохор ирвэс байгаа. Ирвэсийг эко системийн ач холбогдлын талаар аваад үзэхээр шүхэр амьтан юм байна. Ирвэс байгаа бол аргаль, янгир байдаг. Янгир нутагшиж байгаа газар өвс тэжээл газрын хөрсөнд ургасан бүх зүйл нь хадгалагдаж байдаг. Унаган байгаль гэж яриад байдгийн ард цоохор ирвэс шиг амьтан байна л гэсэн үг.

Тосон бумбын нурууны орчимд шилжин идээшиж байгаа ирвэсүүдийг сүүлийн долоон жилийн турш жилд 200 мянган долларын зардал гаргаж судалсан. Ирвэс газар нутгийнхаа орон зайг  өөрөө тогтоогоод явдаг, дээр нь эко системийн ач холбогдолтой ургам-лын төрөл зүйлийг хамгаалалтад оруулах шаардлагатай. Тиймээс бүхэлдээ 618 мянган га газрыг улсын тусгай хам-гаалалтад авахаар Засгийн газрын хуралдаанд оруулсан.

МУИС-ийн багш, доктор Н.Батсайхан:

-Тост, Тосон бумбын нуруу газарзүйн тогтоцын хувьд их өвөрмөц.Төв Азийн гандуу нутагт байдаг. Үүнтэй уялдаж дэлхийд ховордсон амьтан ургамал их бий. Ургамал газарзүйн мужлалаар Говийн тэнгэр уулын системд хамаардаг. Мөн Алтайн өвөр цөл болон Алашань цөлийн уулзвар зааг нутаг. Говь, цөлийн маш олон ялгаатай экологийн систем ордог. Тост ууланд ирвэснээс гадна маш олон ховордсон ан амьтан байдаг.

Төв Азийн бүс нутгийн орших хэсэг, түүнийг илтгэх амьтан ургамал зөвхөн энэ нутагт бий. Эртний эндемик зүйл ургамал буюу бор бударгана, говийн тост, бүйлс, хулан хойрго, мөнххаргана  зэрэг. Эрсдэлтэйховордож цөөрсөн хөхтөн амьтан хулан, аргаль, хар сүүлт зээр, ирвэс, соотон алагдаахай, өөхөн сүүлт алаг даахай, мазаалай, хавтгай. Ховордсон олон төрлийн шувууд бий.

Өмнөговь аймгийн “Гайхамшигг говь” аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр:

-Тост, Тосон бумбын нуруунд дэлхийн хамгийн өндөр нягтаршилтай байгаа буюу 22-25 ирвэс байгаа. Нөгөө талаас говийн жижиг баянбүрдүүд бий. Тиймээс ирвэсийг амьдрах орчинтой нь уул уурхайн лицензээс хамгаалах шаардлагатай. 2008 оноос эхлэн улсын тусгай хамгаалалтад авах талаар хөөцөлдөж ирсэн.

Гурвантэс сумын газар нутгийн дөрөвний гурав нь уул уурхайн лицензтэй. Үлдсэн Тост, Тосон бумбын нурууны хэсэг бол улсын хэмжээний хамгийн өргөн газар нутагтай, зэлүүд газар. Шүхэр зүйл буюу дэлхийн хэмжээний анхааралд өртсөн цоохор ирвэсээс гадна маш хо-вор ургамлын болоод био-логийн төрөл зүйлүүд бий.