Гадны нөлөөтэй нас барсан байж магадгүй гэв
Байгаль хамгаалагч 27 настай залуу амь насаа алдсан хэрэг өнгөрсөн сард гарлаа. Тэгвэл талийгаачийг гадны нөлөөтэй нас барсан байж магадгүй хэмээн БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг мэдээлсэн юм.
Түүнчлэн энэ хэрэгт хууль хүчний байгууллага анхаарлаа хандуулж хэргийн түргэн илрүүлж өгнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг: Цагдаагийн байгууллага энэ хэргийг найрийвчлан тогтооно. Ямар ч байсан эргэлзээтэй байдалд нас барсан юм байна гэдэг бодол тээгээд байгаа. Хамтран ажилладаг байсан хүмүүс, найз нөхөд, мэддэг хүмүүсээс над руу хандсан зүйл бий. Амиа хорлох хүн биш гэдгийг тэд хэлж байгаа. 27 хон настай хийж бүтээх мөрөөдөлтэй, эрч хүчтэй хүн. Он гаргаад мэргэжилээрээ нэгдүгээр сард Англи улсад суралцахаар явах байсан байна. Цаашид хууль цагдаагийн байгууллага түргэн шуурхай хэргийг илрүүлж, нухацтай хандах байх гэсэн хүлээлттэй байгаа.