Франц, Монголын хамтын ажиллагааг идэвхжүүлнэ
2015.12.08

Франц, Монголын хамтын ажиллагааг идэвхжүүлнэ

Монгол Улсын ОБЕГ, Бүгд найрамдах Франц улсын ИАБГ /Иргэний Аюулгүй Байдлын Газар/ хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд тус улсын төлөөлөгчид Онцгой байдлын газарт айлчилж байна.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд БНФУ-ын Батлан хамгаалахын  атташе Дюпон Сирил,  Дром мужийн Гал түймэр, аврах албаны дарга Оливье Болдингер, Францын Иргэний Аюулгүй Байдлын нисдэг тэрэгний холбооны ажиллагаа хариуцсан дарга Фабрис Майэ болон элчин зөвлөх Рафаэл Дрозэвски нар иржээ.

Айлчлалын эхний өдөр ОБЕГ-ын удирдлагууд төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадрал Монгол Улсын гамшгаас хамгаалах үйл ажиллагааны үндсэн үүрэг чиглэл, тохиолддог байгалийн аюулт үзэгдэл, гамшиг, тэдгээртэй тэмцэх техник,  хүч хэрэгслийн талаар мэдээлэл хийсэн. Энэ удаагийн айлчлалын зорилго нь хоёр талын хамтын ажиллагааны чиглэлийг нарийвчлан тогтоох юм. ОБЕГ-ын талаас гамшгийн үеийн удирдлагын тогтолцоо, дараах хор уршгийг арилгах, нисдэг тэрэг хэрэглэх талаар илүү сонирхож, энэ чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.