Батцогт.Д 2015.12.16 | Телевиз: МН25-р суваг

Хар машинаас ухрахгүй байх саналтай байгаа

УИХ-ын гишүүн Д.Батцогт

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх ёстой байсан ихэнх хуулиуд дээр МАН-ын бүлэг завсарлага аваад байна. Энэ нь хар машины тооллогыг гараар баталгаажуулж тоолохыг хуульд заавал суулгах ёстой гэсэн шаардлагатай холбоотой юм. Хэрвээ энэ шаардлагыг хүлээж авахгүй бол энэ долоо хоногт мөн үргэлжлүүлнэ гэдгээ МАН-ынхан мэдэгдэж байгаа.

Хар машинаар тоолсон саналыг зарим хэсэгт сугалах байдлаар хяналтын тооллогыг дахин хийж болох ч машин болон гар тооллогийн дүн зөрвөл гар тооллогын дүнг барина гэсэн МАН-ын саналыг Ардчилсан нам дэмжихгүй гэдгээ илэрхийлж байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Батцогт: Хар машин техникийн дэвшлээсээ ухарахгүй гэж Ардчилсан нам үзэж байгаа. Тэрнээс биш хяналтын тооллогыг болиулах, цэвэр хар машины дүнг барина гэж яриагүй. Бидэнтэй ярих л хэрэгтэй шүү дээ. Ардчилсан нам сонгуулийн хуулийг өөрчлөхгүй байна гэсэн мэдээллийг нийгэмд харуулах сонирхол байна уу даа гэж хувь гишүүнийхээ хувьд харж байгаа.

 Бүрэн эхээр нь бичлэгээс ...