Ц.Даваасүрэнд нууц материал иржээ
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2015.12.22

Ц.Даваасүрэнд нууц материал иржээ

Баруунтүрүүнд амиа алдсан цэргүүдийн талаар нууцын зэрэглэлтэй мэдээлэл Ц.Даваасүрэн гишүүнд иржээ. Тэрбээр энэхүү асуудлаар мэдээлэл хийж байсан бөгөөд Хил хамгаалахын удирдлагуудыг цэргийн ар гэрийнхэнтэй нь уулзуулж байсан билээ.

Мөн хилийн 0311 дүгээр ангид алба хаахаар очсон цэргүүд зодуур, дарамтнаас болж өвчилдөг, амь эрсддэг явдал удаа дараа гараад байгааг тодруулахаар Батлан хамгаалахын сайдад асуулга хүргүүлсэн байна. Харин салбарын сайдаас нь хариултыг ирүүлсэн бөгөөд ингэхдээ нууцын зэрэглэлд хамруулжээ.

Энэ талаар Ц.Даваасүрэн гишүүн “Ирүүлсэн хариу тайлбарт уг нь тэр цэргүүд ямар шалтгаанаар нас барсан, яаж зүү залгисан, яаж усанд живсэн талаар дэлгэрэнгүй дүгнэлтүүд байна. Гэхдээ нууцын зэрэглэлтэй учраас олон нийтэд зарлаж болохгүй байна” гэв.