“АСФАЛЬТЫН ЕРТӨНЦ 2016” Үзэсгэлэн & Конференцид оролцох хүмүүсийн бүртгэл эхэллээ
“АСФАЛЬТЫН ЕРТӨНЦ 2016”
2016.01.04

“АСФАЛЬТЫН ЕРТӨНЦ 2016” Үзэсгэлэн & Конференцид оролцох хүмүүсийн бүртгэл эхэллээ

“АСФАЛЬТЫН ЕРТӨНЦ 2015” Үзэсгэлэн, конференц 2016 оны 3 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд АНУ-ын Теннис мужийн Нашвилли хотод зохион байгуулагдах гэж байна.  

Монголын авто замчдын холбоо нь гадаад үйл ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс Дэлхийн Авто Замын Холбоо, Ази Австралын Инженерүүдийн Нийгэмлэг болон Олон Улсын Зөвлөх Инженерүүдийн Холбооны  албан ёсны гишүүн байгууллага бөгөөд эдгээр байгууллагуудаас зохион байгуулж байгаа олон улсын арга хэмжээнд идэвхтэй оролцон авто замын салбарын байгууллагуудаас төлөөлөгчид оролцуулах ажлыг зохион байгуулдаг.

Энэ удаа тус хуралд оролцохоор Монголын Авто Замчдын Холбооноос групп явуулах тул оролцох сонирхолтой байгууллага, хувь хүмүүс хүсэлтээ МАЗХ дээр ирүүлэх бөгөөд доорхи шаардлагыг хангасан байна:

 1.     Авто замчдын холбооны гишүүн байх

2.      Гишүүнчлэлийн татвараа бүрэн төлсөн байх

3.      Тухайн байгууллагаас албан тоотоор хүсэлтээ ирүүлэх

АНУ-ын виз мэдүүлэхэд бүрдүүлэх материал

  1. Гадаад паспорт /Хүчинтэй хугацаа болон хуудасны тоог анхаарна уу/
  2. Иргэний үнэмлэхний хуулбар/
  3. Байгууллагын гэрчилгээний хуулбар
  4. Ажлын газрын тодорхойлолт
  5. Зардлыг албан газраас гаргах бол энэ тухай батламжлал
  6. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /бөглөлт бүрэн хийгдсэн байх/
  7. АНУ-ын  визны  5х5см2  хэмжээтэй зураг 2%

  Холбоо барих:  МАЗХ, Экспресс төв, 501 тоот;  Утас 70113288, 99152934; info@mra.mn;urnaa_1017@yahoo.com

 Жич:  МАЗХ-ны группт хамрагдан явах хүсэлтэй хүмүүс 2016 оны 1 сарын 29-ний өдөр хүртэл бүртгэх ба  аль болох эрт бүртгүүлэх шаардлагатай ба онгоцны билет болон бусад зардал нэмэгддэгийг анхаарна уу.