Төсвийг танаж баталсан  нь хаанаа ч хүрэлцэхгүй
Монголын авто замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Цэрэнпүрэв
2015.11.30

Төсвийг танаж баталсан нь хаанаа ч хүрэлцэхгүй

Монгоп Улсын авто замын салбарын төрийн болон төрийн бус байгууллага, зам барилга, авто зам засвар арчлалт компаниудын удирдлага, инженер техникийн ажилтнуудад тулгамдаж буй асуудлаар Монголын авто замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Цэрэнпүрэвтэй ярилцлаа.

-Ажлаа хэвийн үргэлжлүүлэхэд ямар бэрхшээл тулгарч байна вэ?

-Авто замын салбарын засвар арчлалтын компанийн төсөвт тусгасан санхүүжилтийг танаж баталсныг бид эсэргүүцэж байна. Энэ шийдвэр 1000 хүнийг ажилгүй болгож, эрсдэлд оруулахаар байна. Учир нь, мэргэжлийн байгууллагууд 2016 онд авто зам, гүүрийн барилга, засвар арчлалтын хөрөнгийг 55 тэрбум төгрөгөөр тооцсон. Гэтэл танаж найман тэрбум төгрөг болгож баталсан. Уг шийдвэр Монгол Улсын Үндсэн хууль, Авто замын тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн зарим зүйл заалт, Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрийн заалтыг ноцтой зөрчиж байна.

Мөн хэрэглэгчийн амь нас, аюулгүй байдлын баталгааг алдагдуулж, замчдын хөдөлмөр, нийгмийн хамгааллыг эрсдэлд оруулж байгаа юм. Авто зам, засвар арчлалтын компаниудын өнөөгийн байдал маш хүнд байна. Санхүүжилтээ хугацаандаа өгөөгүйгээс ажилчид 2-3 сарын цалин хөлсөө аваагүй, захирлууд өөрсдийн байр, өмч хөрөнгийг барьцаалсан, татвар, даатгалын өртэй байна.

-Авто зам, гүүрийн барилга, засвар арчлалтын компанийн ажилчид жилд хэдэн километр замд засвар арчлалт хийдэг вэ?

-Нийслэл болон 21 аймагт авто замын салбарт үйл ажиллагаа явуулдаг 26 компани байдаг. Тэнд ажилладаг 1000 ажилчны дундаж цалин 300-420 мянган төгрөг. Хамгийн багаар тооцоход 4.3 тэрбум төгрөг болно. Бид улсын чанартай 12640 км авто замд засвар арчлалт хийж, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. 3.7 тэрбум төгрөгөөр зөвхөн 2400 км авто замын засвар арчлалтыг л хийж гүйцэтгэнэ. Үлдсэн 10240 км авто зам, гүүрийн барилга, засвар арчлалтыг хийх боломжгүй болж байна. Үүнээс үүдэн иргэд осолд орж эрүүл мэнд, амь насаараа хохирсон тохиолдолд замчид бид хариуцахгүй. Тиймээс төсвийн мөнгөө нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай.

-Өнгөрсөн онд зам засварын ажилд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?

-18 тэрбум төгрөг баталсан. Ийм хэмжээний мөнгө зам засвар, арчлапт хийхэд хангалттай хүрэлцэхгүй. Өн-гөрсөн онд нэг км замд 1.4 сая төгрөг зарцуулсан. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны судалгаагаар Монгол Улсын нийт зам болон шинээр барьсан авто замын засвар арчлалтад 100 тэрбум төгрөг зарцуулж байж авто замын сүлжээний аюулгүй, бэлэн байдлыг хангана гэсэн тооцоо байдаг.

Өөрөөр хэлбэл, нэг км авто замын засвар арчлалтад таван саяас доошгүй төгрөг зарцуулах ёстой гэсэн үг. Ингэж байж стандартын шаардлага хангасан чанартай авто зам бий болно. Гэтэл бид зарим нэг санхүүжилтээ танаж, зөвхөн авто замын сүлжээний аюулгүй бэлэн байдлыг хан-гахад 55 тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцоолсон. Бид санхүүжилтдээ тааруулж ажлаа хийдэг. Төсөв хангалттайн хэрээр чанартай авто замтай байна гэсэн үг.

-Ирэх онд хэдэн км авто замд засвар арчлалт хийхээр төлөвлөж байна бэ?

-Ирэх онд 12640 км авто замд засвар арчлалтыг зайлшгүй хийнэ. Авто зам барихын хэрээр засвар арчлалт шаардлагатай болно.

-Дээрх асуудлаар холбогдох газарт нь хандаж үзсэн үү. Ямар хариу өгч байна вэ?

-Бид төсөв батлахаас өмнө төрийн гурван өндөрлөгт ил захидап явуулсан. Шийдвэр гаргах төвшний эрх мэдэлтнүүдэд ийм хэмжээний мөнгө хаанаа ч хүрэлцэхгүйг сануулж байсан. Гэтэл үл тоож, ямар ч хариу тайлбар өгөхгүйгээр төсвөө баталсан. Тиймээс бид УИХ-ын гишүүд, Зам тээврийн сайд М.Зоригт, УИХ дахь Ардчилсан намын бүлгүүд, Саншйн яам, Эдийн засгийн болон Төсвийн байн-гын хороонд албан ёсны шаардлагыг дахин хүргүүлсэн.

-Албан ёсны бичигт ямар нэгэн хариу тайлбар өгөхгүй бол цаашид ямар шийдэлд хүрэх вэ?

-Хуулийн хүрээнд тэмцлийн ямар л арга байна, түүнийг хэрэгжүүлнэ. Жишээлбэл, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахын тулд засвар арчлалт хийгээгүй авто замыг хааж, ажилчид тайван жагсаал, суулт хийнэ гэж бодож байгаа. Авто замын засвар арчлаптад шаардагдах хөрөнгийг батлахгүй орхисноор маш ноцтой хохирол учирна гэдгийг ойлгохгүй байна.

Тухайлбал, улсын болон орон нутгийн чанартай авто замын сүлжээний аюулгүй, бэлэн байдал алдагдаж, дөрвөн зүг найман зовхист хэдэн зуугаар зорчиж буй иргэдийн амь, нас эрсдэлд орно.

Авто зам засвар арчлалтын ТӨХК-иудад ажиллаж буй 1000 гаруй замчин, ажилчид цалингүй болж, гэр бүлийнх нь олон мянган хүний ахуй амьдрал доройтно. 2017 онд зам засварт зарцуулахад шаардлагатай хөрөнгө даруй 2-3 дахин нэмэгдэнэ. Ингэснээр улсын мөнгийг хэмнэх биш харин ч илүү зарцуулахад хүргээд байна.