2016.01.04

Найман хувийн зээл хэвийн үргэлжилнэ

Орон сууцны зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломж бий.

Гэхдээ хууль эрх зүйн хүрээнд зарим талын өөрчлөлт оруулах шаардлагатай гэж УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны удирдлагууд тайлбарлаж байна. Одоогоор холбогдох хуулийн төслийг УИХ-ын зарим гишүүн санаачлан боловсруулаад байгаа юм.

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан “Иргэдийг орон сууцаар хангах төрийн бодлого, 8 хувийн зээл цаашдаа хэвийн үргэлжилнэ. Тодорхой нэр бүхий гишүүд хуулийн өөрчлөлтийг өргөн барина” гэлээ.