Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын төсөв зохиох зааврыг шинэчлэх талаар санал авах уулзалт боллоо
Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын төсөв зохиох зааврыг шинэчлэх талаар санал авах уулзалт боллоо
2016.01.11

Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын төсөв зохиох зааврыг шинэчлэх талаар санал авах уулзалт боллоо

Өнөөдөр авто замын барилга байгууламжийн барилга, засварын ажлын төсөв зохиох зааврыг өнөөгийн шаардлагад нийцүүлэн өөрчлөх зорилгоор санал солилцох  уулзалт боллоо.  Уулзалтанд авто замын салбарын туршлагатай зөвлөх инженер, тэргүүлэх төсөвчид оролцлоо. Авто замын барилга байгууламжийн барилга, засварын ажлын төсөв зохиох зааврыг өөрчлөх шаардлага, үндэслэлийг тодорхой гарган өөрчлөх шаардлагатай гэж үзлээ.

Одоо мөрдөгдөж байгаа "Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын төсөв зохиох заавар” Зам, Тээвэр, Аялал, Жуулчлалын сайдын 2007 оны 187 дугаар тушаалаар батлагдан гарсан.