Су.Батболд: Засгийн газрын гишүүний тодорхой хувь нь УИХ-ын гишүүн байж болно
2011.03.02

Су.Батболд: Засгийн газрын гишүүний тодорхой хувь нь УИХ-ын гишүүн байж болно

-Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байх ёстой юу гэсэн асуултад зарим гишүүн ийн хариулав.

 

-Улс орон бүр өөр. Том, олон сая хүн амтай, Парламент нь олон зуун гишүүнтэй улсад сайд нар нь хууль тогтоох байгууллагынхаа гишүүн, Парламентын гишүүн н ь дэд сайд, төрийн нарийн бичгийн даргын албыг давхар хашдаг. Зарим оронд Засгийн газрын гишүүдийн тодорхой хувь нь  Парламентын гишүүн байх ёстой. Гүйцэтгэх засаглалын гишүүн зөвхөн тухайн албанаас өөр ажил хашиж болохгүй гэж хуульчилсан нь ч байдаг.Монголын хувьд Засгийн газрын гишүүний тодорхой хувь нь УИХ-ын гишүүн байна гэсэн квот тогтоож өгөх нь зөв.

Энэ хэлбэр рүү шилжихийн тулд сонгуулийн тогтолцоондоо пропорциональ элементийг оруулж өгөх хэрэгтэй юм. Тэгснээр нам нь сонгогдсон гишүүдээ эрэмблээд сайдын албанд томилуулж болно.Мөн Засгийн газрын гишүүний гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байх хэлбэрийг тогтоож болох юм. Өмнө нь ийм оролдлого гарч байв. Ерөнхий сайд болон ерөнхий чиг үүргийн яамны сайд нар Парламентын гишүүнээр ажиллаж болно. Энэ нь засаглалын хэлбэрийг тэнцвэржүүлэхэд тустай.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.