Монголын төр хөдөө, хотыг ялгаж байсан бодлого огт байхгүй
“Үргэлжлэлтэй яриа” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ, засгийн газрын гишүүн Г.Баярсайхан, хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар оролцож байна.
Өнөөдрийн улс төрийн нөхцөлд яригдаж байгаа асуудлуудыг хөндөх болно. Эхний ээлжинд сонгуулийн тухай хуулийн асуудлаар тойргуудын мандат дээр олон талын байх суурь байна. Энэ дээр ямар байр суурьтай байгаа вэ?
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат: Яагаад гэнэт ийм асуудал ороод ирэв ээ. Гадуур дотуур судалгаа явсан байна. Сайт, мэдээллийн хэрэгслээр хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлсөн олон асуудал яригдлаа. Энүүхэн хүрээнд Монголчуудыг байна гэж авч үзэж болохгүй. Хотын иргэдийн саналын дагуу СЕХ ийм санал оруулаад ирлээ гэсэн бодолтой байна. Энэ бол буруу. Хоёр том оронтой хиллэдэг. Хамгийн их хүн амтай Хятад улс нэг хүүхдийн бодлогоо байхгүй болгосон. Ийм үед энэ асуудал яригдаж байгаа нь буруу. Маш ойрын харсан бодлого үүнийг засах хэрэгтэй.
УИХ, засгийн газрын гишүүн Г.Баярсайхан: Монголын төр хөдөө, хотыг ялгаж байсан бодлого огт байхгүй. Харин сүүлийн 25 жилийн хугацаанд хөдөөгийн хөгжлийг дэмжих тал дээр асар их ажил хийсэн. Төр олсон хөрөнгийн дийлэнхийг хөдөө орон нутагт зарцуулж байсан. Хотод илүү үзээд хийсэн зүйл байхгүй. Хөдөө аж ахуйн салбарт олон төрлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Бүх салбарт хөдөө орон нутгийг дэмжих хөтөлбөр бодлого байгаа, хууль байгаа. Хөдөөгийн мандат сулраад хотод хамаг хөрөнгө урсана гэсэн ойлголт бол өрөөсгөл.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...
/2-р хэсэг/
/3-р хэсэг/