“Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг МАН-д гардууллаа
2016.01.26

“Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг МАН-д гардууллаа

МҮЭ-ийн холбооноос 2004 оноос эхлэн "Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга" баримт бичгийг боловсруулж, сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдэд гардуулж ирсэн уламжлалтай. 

МҮЭ-ийн холбоо баялаг бүтээгч- хөдөлмөр эрхлэгчдийнхээ олонхийг төлөөлдөг иргэний нийгмийн томоохон байгууллагын улс орны улс төр, эдийн засаг, нийгэм, иргэдийнхээ хөдөлмөр, аж байдлын өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүдэд хандаж "Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга" баримт бичгийг гаргаж Монголын улс төрийн ууган нам болох Монгол Ардын Намын удирдлагуудад өнөөдөр гардуулан өглөө. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, А.Телейхан, МАН-ын нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, Д.Амарбаясгалан нар гардан авлаа.

 Энэхүү нийгмийн захиалгад санал болгосон асуудлуудыг сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусган Засгийн эрх авсан нөхцөлд бодитой хэрэгжүүлж чадах улс төрийн нам, эвслүүдтэй цаашид хамтран ажиллах яриа хэлэлцээг үргэлжлүүлэн зорилготой юм гэжээ.

 Уг баримт бичигт Иргэддээ үйлчлэх үүргээ хариуцлагатай биелүүлдэг чадварлаг, тогтвортой төрийг буй болгох, Эдийн засгийн хөгжлийн зөв бодлого хэрэгжүүлэх, Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг байх, Иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх зэрэг таван чиглэлийн задаргаа бүхий саналыг оруулжээ.