УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2016.01.28

Хуралд зориулсан зардал 500-700 сая доллараар үнэлэгдэж байна

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Хурлын талаар эсрэг зүйл яриагүй. Хууль хийх ёстой бол хийж л таарна. Өр зээл тавиад хурал хийж болно, зам тавьж, байшин барьж ч болно. Гэхдээ дараа яаж төлөх вэ гэдэг  нь л асуудал.

Дагалдан оруулж ирэх 350 машиныг дотоодын эх үүсвэрээс татах хэрэгтэй. Яг үнэндээ ард түмэн ирэх онд идэх гурилгүй сууж байна. Гоё сайхан машин, хурал бол хоёр өдөр болоод л дуусна. Хуралд зориулсан өртөг, зардал 500-700 сая доллараар үнэлэгдэж байна. Бодит байдал ийм л байна, энэ мөнгийг бид төлнө”.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү