Оросын улс төрчид оюутан байхдаа
"Сур сур, бас дахин сур"
2016.01.29

Оросын улс төрчид оюутан байхдаа

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин

Владимир Путин 1970 онд Ленинградын Их Сургуулийн хуулийн сургуульд элссэн. Төгссөнийхөө дараа Улсыг аюулаас хамгаалах Хороонд ажиллаж эхэлжээ. Оюутан байхдаа тэр үедээ хамгийн ихэд тооцогдож байсан 45 рублийн тэтгэлэг авдаг байжээ.

ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев

Тэрээр 1982 онд дунд сургуулиа төгсөөд Ленинградын Их Сургуулийн хуулийн сургуульд элсчээ. Оюутан байхдаа манаачийн ажил хийж сард 120 рублийн цалин авч, баян оюутнуудын тоонд ордог байв.

Михайл Горбачев

Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийн Хууль зүйн сургуульд шалгалтгүй элсчээ. 1955 онд сургуулиа төгссөн ч хэзээ ч мэргэжлээрээ ажиллаж байсангүй. 1952 онд оюутан байхдаа Коммунист намын гишүүн болжээ.

Борис Ельцин

Оросын анхны ерөнхийлөгч  Уралын Политехникийн дээд сургуулийг 1955 онд “барилгын инженер” мэргэжлээр төгсчээ. Оюутан байхдаа спортоор идэвхтэй хичээллэж гар бөмбөгийн мастер цолтой болсон байна.

Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров

Ирээдүйн Гадаад хэргийн сайд 1972 онд Москвагийн Олон улсын харилцааны Их сургуулийг төгссөн. Их сургуульд элсэх хүртлээ англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ангид сурч мөнгөн медальтай төгссөн байна.

Владимир Жириновский

Оросын Либерал-ардчилсан намын дарга Жириновский 1964-1970 онд Москвагийн Их Сургуулийн дэргэдэх Дорно дахины хэл судлалын сургуульд “Туркийн хэл, уран зохиол”-ын ангид сурч онц дүнтэй төгссөн байна. Түүний улс төрийн карьер оюутан ахуй цагаас эхэлжээ.

Михайл Ходорковский

ЮКОС компаний захирал асан Ходорковский сурагч байхдаа хими, физик сонирхдог байсан бөгөөд 1981 онд Москвагийн Менделеевийн нэрэмжит Химийн технологийн Дээд сургуульд элсч онц дүнтэй төгсчээ.

Улс төрийн зүтгэлтэн агсан Борис Немцов

Немцов 1981 онд Горькийн Улсын Их Сургуулийн Радиофизикийн сургуулийг төгсчээ. Тэрээр лекцийн үеэр байнга багш нартайгаа мэтгэлцдэг байжээ.

Оросын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Матвиенко

Ленинградын Хими, эм зүйн Дээд сургууль болон Коммунист намын Төв хорооны дэргэдэх Нийгмийн шинжлэх ухааны Академийг дүүргэжээ.