Цэцийн шийдвэр гараагүй байхад урьдчилсан дүгнэлт хийсэн
Цэцийн гишүүдийг насаар нь ялгаварлан тэтгэвэрт гаргасан хуулийг УИХ баталсны хариуд Үндсэн хуулийн цэцийн зүгээс энэ асуудлаар “цэцийн шийдвэр гартал хуулийн үйлчлэлийг зогсоохыг шаардсан бичгийг УИХ-ын тамгын газар болон, Ерөнхийлөгч, дээд шүүхэд явуулсан нь хэл ам дагуулаад байна. Цэцийн дарга Ж.Амарсанаагийн гарын үсэгтэй энэхүү бичиг нь өөрөөр хэд хэдэн хуулийг ноцтой зөрчсөн гэх тайлбарыг Х.Тэмүүжин гишүүн хэлж байна.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: УИХ-ын тамгын газар болон, Ерөнхийлөгч, дээд шүүхэд цэцийн удирдлага өөрийн гарын үсгээр албан тоот явуулсан. Тэр нь хуулийн үйлчилгээг зогсоох тухай. Дээд шүүх болон эрх бүхий албан тушаалтнууд ямар үйлдэл хийж болохгүй тухай, энэ хуулийг яагаад үйлчлүүлэхгүй тухай цэцийн шийдвэр гараагүй байхад урьдчилсан дүгнэлт хийж тодорхой бичсэн. Өөрийн гарын үсгээ зурсан байсан. Энэ нь маш тодорхой хууль зөрчсөн асуудал.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...