Өвөлжилт хүндэрч байгаа аймаг сумдад туслахыг уриаллаа
Нийслэлийн МАН-ын хорооноос “Малчиддаа тусалъя” хандивын аян эхлүүлж байгаа. Энэ талаар ярилцахаар Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйг урилаа.
Юун түрүүнд тэрээр орон нутагт өвөлжилт хүнд байгаатай холбогдуулан “Малчиддаа тусалъя” нэртэй хандивын аяныг эхлүүлж байгаа мэдээлэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарлаа. Энэ талаар?
-Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 18 аймгийн нийт 97 сум цагаан зудтай, 20 аймгийн 111 сум цагаан зудархуу байна гэсэн мэдээг онцгой байдлын ерөнхий газраас мэдээллэж, зарим хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдэхгүй байгаа гэсэн мэдээлэл гарсан. Энэ асуудлыг ярилцаж малчиддаа туслах хөдөлгөөнийг нийслэлчүүдийнхээ дунд өрнүүлэх шийдвэр гараад хэвлэлийнхэнд хандсан. Нийт сумдын 63,8 хувь нь зудын байдалтай. Зудаас сэргийлэх олон ажил онцгой байдлын газраас хийсэн ч хөрөнгө мөнгө хомс байгаа учраас нийслэлчүүд нь хөдөө орон нутагт малчиддаа туслах нь зүйтэй юм байна гэж шийдсэн. Яагаад энэ асуудлыг барьсан бэ гэхээр бид хэлэлцүүлэг явуулаад өвөр хороодоор явахад ийм санал их гарсан. Тэгээд бид орон даяар хөдөлгөөн өрнүүлэх нийслэлчүүдээс эхлэх нь зүйтэй гэж үзсэн.
Хавар цаг хүндэрч магадгүй гэж ярьж байсан. Энэ аяны гол зорилго нь урьдчилан сэргийлэх тусламж байх?
-Нийслэлчүүддээ анх удаа ийм санал тавьж байгаа биш. 2008, 2009 онд энэ асуудлыг мөн уриалж оролцож байсан. Тэр жишгээр хэдийгээр сөрөг хүчин ч санаачлагч нь байж оролцох шийдвэр гаргасан.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...