Арилжааны банкууд 11,8 их наяд төгрөгийн зээл олгожээ
2016.02.02

Арилжааны банкууд 11,8 их наяд төгрөгийн зээл олгожээ

2015 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр, арилжааны банкууд нийт 11,8 их наяд төгрөгийн зээл олгоод байна. Хугацаагаар нь авч үзвэл 1-5 жилийн хугацаатай зээл бусад хугацаат зээлээс давамгай байна. Зээлийг салбараар нь болон хэлбэрээр нь авч үзлээ. 

Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарын 355 тэрбум төгрөгийн зээл авсан бол уул уурхай олборлолтод зориулж 1,1 их наяд төгрөгийн зээл олгожээ.

Боловсруулах үйлдвэрлэлд түүнээс арай өндөр буюу 1.2 их наяд төгрөгийн зээлийг арилжааны банкууд олгоод байна. Зээл олголтоор тэргүүлж буй өөр нэг салбар бол 1,6 орчим их наяд төгрөгийн зээлийг барилгын салбарынхан авчээ. 

Бизнес эрхэлж буй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн тоогоороо жин дарах бөөний болон жижиглэн худалдаа, машин мотоциклийн зах зээлийнхэн 1,6 их наяд төгрөгийн зээл авчээ.

Энэ үзүүлэлтээс нэг орчим нэгжээр дээш буюу үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаад зориулж 1,7 орчим их наяд төгрөгийн зээл олгоод байна. Үл хөдлөх хөрөнгө гэдэг утгаараа 5 ба түүнээс жилийн хугацаатай зээл 1,4 их наяд төгрөгт эргэлдэж байна.

Нийт зээлд эзлэх хугацаа хэтэрсэн, хэвийн бус, эргэлзээтэй, муу зээл нь зээлийн бүгд дүнд багтдаг. Тэгвэл арилжааны банкуудын хугацаа хэтэрсэн зээл 2015 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 826,3 сая төгрөгтэй тэнцэж байгаа бол муу зээл 379 сая төгрөг байгаа бол  454 сая төгрөгийн хэвийн бус болон эргэлзээтэй зээл байна.