Намрын чуулганаар 39 асуудал хэлэлцэх ёстой
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей
2016.02.02

Намрын чуулганаар 39 асуудал хэлэлцэх ёстой

УИХ-ын 2015 оны намрын чуулган энэ долоо хоногт завсарлана. Чуулган завсарлах гэж буй энэ үед УИХ-аар хэлэлцэх олон асуудал тулгарсан байгаа бөгөөд ээлжит бус чуулган зарлаж магадгүй гэх хүлээлт байгаа юм. Тэгвэл энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байна.

Тэрээр “Намрын чуулганаар нийтдээ 39 асуудал хэлэлцэх ёстой. Нам, эвслийн бүлгүүд хэлэлцэх асуудлууд дээр ямар нэгэн саад үүсгэхгүй бол энэ долоо хоногт дуусгах боломжтой. Гэхдээ миний бодлоор ээлжит бус чуулган зарлах байх. 2016 оны нэгдүгээр сарын сүүлчийн байдлаар УИХ-д өргөн мэдүүлсэн 167 хууль, тогтоолын төсөл байна. Үүнээс 108 хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд байна. Бусад төслийг хэлэлцэж эхлээгүй байгаа. Мөн дараагийн чуулганаар хэлэлцэх асуудлыг батлах ёстой. Тиймээс байнгын хороо холбогдох байгууллагуудаас санал аваад, төслийг бэлэн болгосон. Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар батлах ёстой” гэжээ.