Мөнгө хүүлэлт Монголын дундаж давхаргынхныг ядуучуудын эгнээнд оруулж байна
Барьцаалдан зээлдүүлэх журмаар зээл олгох хуулийн төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа байр сууриа илэрхийллээ.
Тэрээр “Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хууль, мөн барьцаалан зээлдүүлэх тухай хуулиуд орж ирлээ. Тэгэхээр энэ асуудлыг цогцоор нь шийдэх шаардлагатай. Эдийн засгийн байнгын хорооноос үүрэг, даалгавар өгсний дагуу Санхүүгийн үйлчилгээний тухай хууль боловсруулагдан УИХ-д өргөн баригдах гэж байна. Санхүүгийн үйлчилгээний тухай хуулийн төслөөр эдгээр бүх зохицуулалтыг тусгасан хууль орж ирнэ. Тиймээс энэ хуулийн дараагаар олон жижиг хуулийг хамтарч хэлэлцэх нь зүйтэй байх.
Түүний дараагаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү байр сууриа илэрхийллээ. “Би энэ хуулийг дэмжиж байна. Яагаад гэвэл мөнгө хүүлэлт гэдэг аймшигтай зүйл Монголын дундаж давхаргынхныг ядуучуудын эгнээнд оруулж байна. Үүнд хуулийн байгууллагынхан ч хутгалддаг гэсэн гомдол Өргөдлийн байнгын хороонд ирж байсан. Энэ бол маш ноцтой асуудал. Нарантуул зах дээр өдрийн зээл гэж байдаг. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?