Соёлын үйлдвэрлэл хөгжсөнөөр Монголын эдийн засаг солонгорох боломжтой
“Хурууны хээ” нэвтрүүлэг энэ удаагийн зочноор УИХ, Засгийн газрын гишүүн БСШУ-ны сайд Л.Гантөмөрийг урилаа.
Бичин жилийн эхлэл, сар шинээр таньтай уулзаж байгаадаа баяртай байна. Таныг дээлтэй байхыг харж байгаагүй юм байна. Та 12 жилийн турш төрийн түшээ хийлээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд БСШУ-ны сайдын албыг давхар хашлаа. Энэ хугацаанд энэ салбарт хийгдсэн хувьсгалыг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.
Хэдхэн хоногийн өмнө Засгийн газраас киноны тухай хуультай болохыг дэмжиж өргөн барихаар болсон гэсэн мэдээлэл байна. Энэ хууль ямар боломж олгох вэ?
-Саяхан засгийн газраар соёлын хуулиа шинэчлэн найруулага, киноны хуулийг УИХ-д өргөн барихаар засгийн газар хэлэлцэж баталсан. Соёлын хуулийн гол шинэчлэгдэж байгаа үзэл санаа бол хуучин бид урлагын байгууллагад хандсан тэр талаа барьсан хуультай байсан. Соёл гэдэг бол үйлдвэрлэл. Соёлын үйлдвэрлэл хөгжсөнөөр Монголын эдийн засгийг солонгоруулах боломж бүрдэх юм байна гэж үзсэн.
Киноны тухай хууль анх гарах гэж байна. Соёлын үйлдвэрлэл дотор хамгийн том орон зайг эзэлдэгээрээ онцлогтой. Хамгийн сүүлд гарсан кинонууд дотроос сэтгэлд хамгийн их хүрсэн кино бол “Чонон сүлд”. Энэ нь Хятадын зах зээлд гараад хэдэн зуун сая долларын орлого олсон. Нэг кино хийх зардал хэдий өндөрч ихээхэн орлого олох боломжтойгоор онцлогтой. Мөн кино хийх сэдэв, зохиол их чухал. Энэ дотор Монголын философи, соёл ахуй, томоохон гүрэн, хаадын үеийн үйл явдалыг долоон тэрбум хүнд үзүүлэх түүх болж байна.
Бүрэн эхээр нь бичлэгээс ....
/2-р хэсэг/
/3-р хэсэг/