Шинжлэх ухааны академи Б0НХАЖЯ-тай хамтран ажиллана
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг
2016.02.18

Шинжлэх ухааны академи Б0НХАЖЯ-тай хамтран ажиллана

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Шинжлэх ухааны академи хамтран ажиллах санамж бичигт академич Б.Энхтүвшин, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг нар гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн гол зорилго нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй сөрөг нөлөөлөл нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөтэй хавсран биологийн олон янз байдал, цэвэр усны хангамж, хөрсний чанарт сөргөөр нөлөөлж, байгаль орчин, экологийн хэвийн төлөвийг алдагдуулах магадлалтай байгаад анхаарал хандуулан ажиллахыг заажээ.

Сайд Н.Багцэрэг “УИХ-ын Байнгын хорооны өнгөрсөн оны тавдугаар сарын 6-ны өдрийн тавдугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орны байгаль орчны төлөв байдлын сүүлийн 25-30 жилийн динамик өөрчлөлтийн судалгаа, шинжилгээний үр дүнг нарийвчлан боловсруулж, нэгтгэн цаашид авах арга хэмжээний санал зөвлөмж бүхий бүтээл бэлтгэх болон ногоон хөгжлийн асуудлаар хамтарсан судалгаа, хурал, хэлэлцүүлэг зохион байгуулахад анхаарч байгаа” гэлээ.