УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ
2016.02.25

Барилгын тусгай зөвшөөрлийг 35 өдрийн дотор олгоно

УИХ-ын намрын ээлжит чуулганаар Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Үүнтэй холбоотойгоор салбарын яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Шинээр батлагдсан хууль есөн бүлэг, 50 зүйлтэй бөгөөд барилгын эрх зүйн орчныг олон улсын стандартад нийцүүлсэн гэдгийг салбарын яамны холбогдох албаныхан онцоллоо.

Тухайлбал, өмнөх хуулиар барилга барих зөвшөөрөл авахад нийтдээ 124 гарын үсэг зуруулах шаардлагатай байсан бөгөөд үүнд 504 өдөр зарцуулдаг байсан байна. Харин хууль шинэчлэгдсэнээр нийт 56 гарын үсгийг 35 өдрийн дотор цуглуулах боломжтой болсон гэнэ. Түүнчлэн барилгын салбарт даатгал, хариуцлагын тогтолцоог бүрэн нэвтрүүлснээрээ онцлогтой гэлээ.