Х.Баттулга гишүүн үзэсгэлэнгээ дэлгэнэ
УИХ-ын гишүүн Х.Баттулга
2016.02.29

Х.Баттулга гишүүн үзэсгэлэнгээ дэлгэнэ

УИХ-ын гишүүн Х.Баттулга өөрийн зурсан уран зургийн үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөжээ. Үзэсгэлэн ирэх есдүгээр сард олон нийтийн хүртээл болох юм байна. Түүний урын санд өөрийн гараар зурсан нийт 200 гаруй уран бүтээлээр бий аж. Х.Баттулга гишүүн нь Дүрслэх Урлагийн дунд сургуулийг төгссөн юм.

Тэрбээр наймдугаар анги төгсдөг жилээ тус сургуульд элсэн орж 1982 онд төгссөн байдаг. Улмаар 1982 оноос Урчуудын эвлэлд монументаль чимэглэлийн чиглэлээр ажиллаж байсан түүхтэй.