Таны дурсамжийг хөглөж, орчин үеийн хөгжмийн хэмнэлийг мэдрүүлнэ
Гуравдугаар сарын 6-нд “Remix Mart8” шоу тоглолт болно
2016.03.01

Таны дурсамжийг хөглөж, орчин үеийн хөгжмийн хэмнэлийг мэдрүүлнэ

“Remix Mart8” шоу тоглолт нь 70-80-аад оны Монголын хамтлаг, дуучдын сэтгэлд хоногшсон хит дуунууд эгшиглэсэн хөгжимлөг үдэш байх болно гэж тоглолтыг зохион байгуулагч “Easy Entertainment”-ийнхан хэлж байна.

Тоглолтод урилгаар “Дурсамж”, “Алтан хавчаар”, “Анхны хайр”, “Намуун байгаль”, “Хослон дуулъя” зэрэг 70-80-аад оны шилдэг хамтлаг дуучид тухайн үеийн залуусыг байлдан дагуулж байсан хит дуунуудаа дуулах юм байна. Эдгээр шилдэг дуунуудыг орчин үеийн хэмнэл, хэв маягт оруулсан гэдгээрээ тус тоглолт онцлогтой.

Гуравдугаар сарын 6-нд “Remix Mart8” шоу тоглолт болно.

Мөн эрч хүчтэй залуу хамтлаг, дуучид тоглолтод оролцох бөгөөд шилдэг DJ нар өөрсдийн “set”-үүдийг толилуулах бөгөөд энэ агуулгаараа зөвхөн 70-80-аад оныхонд зориулаад зогсохгүй залуу үеийнхний хүсэл сонирхолд нийцсэн энтертайнмент шоу болох юм байна.

Тоглолт гуравдугаар сарын 6-нд буюу Ням гарагт “Дурсамж” шөнийн клубт 19 цагт болно. Дуу хөгжимд дуртай, сонирхолтой шоу үзүүлбэр үзэх хүсэлтэй үзэгчдийг урьж байна. Амралтын нэгэн оройгоо хэмнэлтэй, аялгуулаг, эрч хүчтэй өнгөрүүлээрэй.

Тоглолтын тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй. Та тасалбараа Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Peace Tower-ийн 7 давхар 704 тоот "Easy Entertainment"-аас ирж аваарай.

Тоглолттой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 91861030, 88926996, 99001597 дугаарын утсаар холбогдож авах боломжтой. Мөн www.facebook.com/events/remixmart8 хаягаар нэвтэрнэ үү.