2015 оны үйл ажиллагаагаар ховд салбар тэргүүлж, өмнөх амжилтаа бататгалаа
ММНБИ-ээс жил бүр салбаруудыг үйл ажиллагаагаар нь байр эзлүүлдэг уламжлалтай бөгөөд 2015 оны үйл ажиллагаагаар А.Оюундэлгэр даргатай Ховд салбар тэргүүлж, өмнөх оныхоо амжилтыг бататгалаа.
Өнгөрсөн онд салбарууд ММНБИ-ийн уламжлалт ажлууд болох мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох сургалт, шалгалт, ТБС-аас гадна МНБ-дыг спортын уламжлалт тэмцээнд оролцож, ММНБИ-ийн нээлттэй өдөрлөгийг орон нутагтаа амжилттай зохион байгууллаа.
2015 онд Ховд салбар ММНБИ-ийн салбаруудаас анх удаа өөрийн байртай болж, МНБ-ийн эрх олгох шалгалтыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулсан, гишүүдийнхээ дунд Дархан, Сэлэнгэ аймгуудын туршлага судлах, Итгэлт хамбад мөргөх, байгалийн үзэсгэлэнт газраар 5000 гаруй км –ын аялал, амралтыг зохион байгуулсан, Дундговь салбараас МУ-ын оны шилдэг нягтлан бодогч төрсөн, гишүүдээ АНДНБХ-ны XIX чуулга уулзалт болон ММНБИ-ийн жилийн уулзалтанд оролцуулсан, Өвөрхангай салбар нягтлан бодогчдын дунд аттестатчилал явуулж, нэмэлт сургалтад хамруулсан, Сүхбаатар салбар "З.Нямын нэрэмжит зүүн бүсийн ур чадварын анхдугаар олимпиад“ зохион байгуулсан, Сүхбаатар, Багануур салбарууд аж ахуйн нэгж, байгууллагуудад ММНБИ-ийн нэрэмжит туг аялуулан нэгдсэн арга хэмжээ зохион байгуулжээ.
Удаах байруудыг С.Отгонтөгс даргатай Дундговь, Д.Нэмэхбаяр даргатай Өвөрхангай, Д.Ариунаа даргатай Сүхбаатар, Д.Насанжаргал даргатай Багануур салбарууд эзэллээ.
Салбарын ажлыг үйл ажиллагааны төлөвлөгөөт орлого, төсвийн биелэлт, 2015 онд гишүүд болон олон нийтийн дунд зохион байгуулсан ажлууд, мэргэшсэн нягтлан бодогчдын бүртгэлийн онлайн программ ашиглалтыг үндэслэн дүгнэжээ.