БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг
2016.03.14

Ногоон хөгжлийн зорилтыг барилгын салбарт хэрэгжүүлнэ

Монгол улс дэлхийн нийтийн хөгжлийн чиг хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт тулгууралсан ногоон хөгжлийн бодлогоо 2016 онд баталж, 2030 он хүртэл хүрэх стратегийн зорилтын хүрээнд ногоон барилгын үнэлгээний систем, эрчим хүчний аудит зэрэг ногоон шийдэл, эрчим хүчний дэвшилтэд технологи, стандартыг нутагшуулан нэвтрүүлж, тэдгээрийг дэмжих урамшуулах, хөнгөлөлтийн системийг хэрэгжүүлэхээр зорьж байна.

2020 он гэхэд барилгын дулааны алдагдалыг 20 хувь, 2030 он гэхэд 40 хувь бууруулах нь гол зорилт юм.

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг: Монгол улс эко системийн хувьд төв Азийн өндөрлөг нилээн эмзэг системтэй. Энэ үүднээс цөлжилт, дулаарал хамгийн их мэдрэгдэж байгаа. Цаашаа гүнзгийрвэл нийгмийн асуудал болж хувирна. Говийн аймгуудад орлоготой, ашигтай үйл ажиллагаа явуулахад төвөгтэй болно. Ядуурал нэмэгдэх эрсдэл байхыг үгүйсгэхгүй. Мөн биомассын хэмжээ эрс  татарна. Усны байдал өөрчлөгдөнө энэ болгоныг тооцоод үзвэл энд бид бэлтгэгдэх хэрэгтэй.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...