ACCA эмэгтэйчүүдийг дэмжин ажиллаж байна
ACCA эмэгтэйчүүдийг дэмжин ажиллаж байна
2016.03.15

ACCA эмэгтэйчүүдийг дэмжин ажиллаж байна

Дэлхий даяар  ACCA-ийн  455,000 оюутан  олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэгдсэн  мэргэшсэн нягтлан бодогчболохоор суралцаж байна. Тэдний 54% нь эмэгтэй оюутан байгаа бөгөөд жилийн жилд өсөн нэмэгдсээр байна. Эдгээр нь  мэргэшлийн зэрэг олох  чиглэлээр ажиллаж,  суралцаж  буй сая сая эмэгтэйчүүдийн  төлөөлөл юм. ACCA-ийн  үзэж байгаагаарбизнест  өсөн  дэвших, шинийг эрэлхийлэгч,  урам зоригтойөөдрөг залуу эмэгтэйчүүдийн тодорхойөндөрлөгт хүрэх зам  шулуун дардан байгаагүй юм.

Хамгийн  чухал нь өндөрлөгт хүрэх замыг  хүн бүхэнд нээлттэй тодорхой байлгахын тулд эмэгтэйчүүд юу чаддаг  бүхнээ өөрсдөө харуулах  хэрэгтэй. ACCA ямар үзэл баримтлал баримтална,  түүнийгээ хэрэгжүүлдэг. АССА-ийн ажилчдын64% нь эмэгтэй бөгөөд энэ харьцаа ажил мэргэжлээрээ өсөн дэвших үед ч хадгалагдсаар байна. Тухайлбал, гүйцэтгэх удирдлагын 64% нь эмэгтэй менежерүүд  байгаа бол дэлхийн нэр хүндтэй  корпорацийн манлайлагчдын 22% -ийг эмэгтэйчүүд эзэлж байгаа юм.

Тэгэхээр юу хийх вэ?

АССА-ийн гүйцэтгэх захирал Хелен Бренд: “Бид  ажил  мэргэжлээрээ өсөх боломжийг эмэгтэйчүүдэд илүү  тодорхой болгосноор  манлайлалд хүрэх замыг нээн  өгөх   ёстой.  Ажил амьдралын гараагаа эхэлсэн мөчөөс нь л өөрийгөө хэдий хэмжээгээр   хөгжүүлэхийг хүснэ тэр хэмжээгээр нь түүнд  мэргэжлээрээ өсөн дэвших  бүх боломжийг  өгсөн байх ёстой. Соёлын өөрчлөлтийг  компаний бодлоготой  чадах чинээгээрээ уялдуулах хэрэгтэй.

  Энэ чиглэлийн зам аль хэдийн нээгдсэнийг уян хатан ажлын цагаар ажиллах, эцэг эхийн үүргийг хамтран биелүүлэх зэргээс харж болох ч ижил түвшинд үнэлэгдэх байдал  харилцан адилгүй байна. Хамгийн чухал нь  дэмжих орчинг бий болгох, ялангуяа санаатай болон санамсаргүй ялгаварлан гадуурхахыг байгууллагын бүтцийн хэмжээнд бууруулах явдал юм.  Эрэгтэй эмэгтэй ялгалгүй бид бүгдээрээ ижилхэн боломж  хүртэх эрхтэй”. гэжээ.