Амжилт гаргасан албан хаагчдыг шагналаа
Зэвсэгт хүчний 95 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан ажил үүргээ нэр төртэй хашиж, аварч хамгаалах их үйлсдээ үнэмлэхүй амжилт гаргасан албан хаагчдыг шагнаж урамшуулан, цол олгох үйл ажиллагааг зохион байгууллаа.
Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан” тэмдгээр Захиргааны удирдлагын газрын бичиг хэрэг, нууцын эрхлэгч, онцгой байдлын дэслэгч Н.Болормаа, Хангалт үйлчилгээний ангийн захирагч, онцгой байдлын хурандаа С.Бямбасүрэн, “Онц гал сөнөөгч” тэмдгээр НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн салааны захирагчийн туслах, онцгой байдлын ахлах ахлагч Д.Цэрэнбазар, Булган аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 20 дугаар ангийн салааны захирагч, онцгой байдлын дэслэгч Д.Батням, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, онцгой байдлын ахмад Д. Дашбал, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 56 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, онцгой байдлын ахлах ахлагч П. Ариунболд, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, онцгой байдлын ахлах ахлагч О.Батбаяр, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хошууч Ш.Нэргүй нар шагнагдлаа.
Түүнчлэн Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.11, 25.2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 181 дүгээр зарлигаар баталсан “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын төрийн тусгай албан хаагчид цол олгох журам”-ын 2 дахь хэсгийн 2.1, 2.13-ыг тус тус үндэслэн доорх албан хаагчдад цол олголоо.
Хугацааны онцгой байдлын дэд хурандаа цолоор:
- Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулийн Эдийн засаг, нөөцийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, онцгой байдлын хошууч Хулангийн Мягмаржав,
- мөн тэнхимийн багш, онцгой байдлын хошууч Дашзэвэгийн Цэрэндорж,
- мөн сургуулийн Удирдлагын сургуулийн сонсогч, онцгой байдлын хошууч Дашдооровын Гантулга,
- Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Сүхбаатар сум дахь Гал унтраах, аврах 36 дугаар ангийн захирагч, онцгой байдлын хошууч Батмөнхийн Батбаяр,
Хугацааны онцгой байдлын хошууч цолоор:
- Давтан сургалт, сэргээн заслын төвийн сэтгэл зүй, сэргээн заслын албаны дарга бөгөөд ерөнхий эмч, онцгой байдлын ахмад Дэжидгүнчингийн Хонгор,
- Аврах тусгай ангийн Сахилга, ёс зүй дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, онцгой байдлын ахмад Бат-Очирын Оюунболд,
- Булган аймгийн Онцгой байдлын газрын Хүний нөөц, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, онцгой байдлын ахмад Жалбуугийн Батсүх,
- Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 81 дүгээр ангийн захирагч, онцгой байдлын ахмад Жадамбаагийн Буян-Эрдэнэ,
- мөн газрын Улсын нөөцийн салбарын дарга, онцгой байдлын ахмад Дүгэрсүрэнгийн Хүрэлбаатар,
Хугацааны онцгой байдлын ахмад цолоор:
- Аврах тусгай ангийн Сургалт, соёл хүмүүжлийн албаны цацраг химийн ажиллагааны мэргэжилтэн, онцгой байдлын ахлах дэслэгч Баасанжавын Алтан-Очир,
- Хууль сахиулахын их сургуулийн Удирдлагын сургуулийн сонсогч, онцгой байдлын ахлах дэслэгч Цогийн Очбадрал,
- Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Улсын нөөцийн салбарын нягтлан бодогч, онцгой байдлын ахлах дэслэгч Адилбишийн Уянга,
Хугацааны онцгой байдлын ахлах дэслэгч цолоор:
- Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын мэргэжилтэн, онцгой байдлын дэслэгч Болдбаатарын Сэрдамба,
- Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн, онцгой байдлын дэслэгч Хүрэлбаатарын Бурмаа,
- мөн хэлтсийн Сургалт, сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилт, онцгой байдлын дэслэгч Гончигсүрэнгийн Сэдэдсүрэн,
- мөн газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн мэргэжилтэн, онцгой байдлын дэслэгч Отгонбаярын Билэгсайхан,
- мөн хэлтсийн Холбоо, зарлан мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтэн, онцгой байдлын дэслэгч Золтойн Мөнх-Од,
- мөн газрын Аврах ангийн Эрэн хайх, аврах салбарын эмч, онцгой байдлын дэслэгч Эрхэмийн Отгонтуяа,
- мөн салбарын бүлгийн дарга, онцгой байдлын дэслэгч Ганзоригийн Батмөнх,
- мөн салбарын бүлгийн дарга, онцгой байдлын дэслэгч Бямбацэрэнгийн Отгонбаяр,
- мөн салбарын бүлгийн дарга, онцгой байдлын дэслэгч Долгорсүрэнгийн Шижирболд,
- мөн газрын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн салааны захирагч, онцгой байдлын дэслэгч Товуугийн Гэрэлт-Од,
- мөн газрын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн салааны захирагч, онцгой байдлын дэслэгч Цэрэнбалжирын Үүрцайх,
- мөн газрын Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 80 дугаар ангийн салааны захирагч, онцгой байдлын дэслэгч Гончигийн Отгонбаатар,
- Аврах тусгай ангийн Сургалт соёл хүмүүжлийн албаны сэтгэл зүйч, онцгой байдлын дэслэгч Чинбатын Нандинцэцэг,
- мөн ангийн Сургалтын төлөвлөлт, соёл хүмүүжлийн ажил хариуцсан мэргэжилтэн, онцгой байдлын дэслэгч Сандуйжавын Батдалай,
- мөн ангийн Эрэн хайх, аврах салбарын дарга, онцгой байдлын дэслэгч Санжаасүрэнгийн Энхболд,
- Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын ахлах нягтлан бодогч, онцгой байдлын дэслэгч Цэгмидийн Дорж,
- Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, онцгой байдлын дэслэгч Сэлэнгийн Саран,
- Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Улсын нөөцийн салбарын нягтлан бодогч, онцгой байдлын дэслэгч Доржсүрэнгийн Отгончимэг,
- мөн газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, онцгой байдлын дэслэгч Батмөнхийн Батсүх,
- мөн газрын Улсын нөөцийн салбарын нягтлан бодогч, онцгой байдлын дэслэгч Энхболдын Ариунзаяа,
- Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Урьдчилан сэргийлэх тасгийн эмч-сэтгэлзүйч, онцгой байдлын дэслэгч Гэрэлчулууны Ганзориг,
Хугацааны онцгой байдлын ахлагч цолоор:
- Улаанбаатар хот дахь Шатахууны нөөцийн салбарын Шатах тослох материалын нярав, онцгой байдлын дэд ахлагч Намжилдоржийн Дэлгэрмаа,
Шинээр офицерийн бүрэлдэхүүнд оруулж,
онцгой байдлын дэслэгч цолоор:
- 1. Уул уурхайн аврах ангийн эмч, сэтгэл зүйч Батдоржийн Батцэцэг,
- 2. Давтан сургалт, сэргээн заслын төвийн аж ахуйн эрхлэгч Ширбазарын Эрдэнэболд,
- мөн төвийн цахилгааны инженер Баатарын Эрдэнэпил,
- мөн төвийн арга зүйч-багш Очирдоржийн Оюунбилэг,
- мөн төвийн уламжлалт эмчилгээний их эмч Лувсаннянрангийн Амарбаясгалан,
- мөн төвийн уламжлалт эмчилгээний их эмч Батчулууны Ганчулуун,
- Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбарын ерөнхий инженер Даваагийн Батгэрэл,
- Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, онцгой байдлын дэд ахлагч Галцогийн Ганчимэг,
- мөн газрын Мандал сум дахь Улсын нөөцийн салбарын дарга Гэндэнпүрэвийн Ганбат,
- Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, онцгой байдлын ахлах ахлагч Мажигийн Бат-Эрдэнэ,
Шинээр ахлагчийн бүрэлдэхүүнд оруулж онцгой байдлын дэд ахлагч цолоор:
- Давтан сургалт, сэргээн заслын төвийн сэргээн заслын сувилагч Хүрэлбаатарын Галсанжамц,
- мөн төвийн сэргээн заслын сувилагч Батаагийн Баярцэнгэл,
- мөн төвийн сэргээн заслын сувилагч Эрдэнэбилэгийн Оюунцэнд,
- мөн төвийн сэргээн заслын сувилагч Лхагвадоржийн Бадамханд,
- мөн төвийн сэргээн заслын сувилагч Цолмонгийн Отгонтогоо,
- мөн төвийн аж ахуйн нярав Ганбаатарын Лхагвасүрэн,
- мөн төвийн үнэт цаасны нярав Цолмонгийн Номин,
- мөн төвийн ерөнхий мэргэжлийн сувилагч Батчулууны Ариунаа,
- мөн төвийн ерөнхий мэргэжлийн сувилагч Бум-Эрдэнийн Хандармаа,
- мөн төвийн ерөнхий мэргэжлийн сувилагч Жамъянжамбаагийн Сарантуяа,
- мөн төвийн хөдөлгөөн засалч сувилагч Галсандоржийн Номин-Эрдэнэ,
- Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын бичиг хэрэг, архивын эрхлэгч Баасандоржийн Уранцэцэг,
Хугацааны өмнө онцгой байдлын дэд хурандаа цолоор:
- Хангалт үйлчилгээний ангийн Захиргаа, үйлчилгээний албаны Сурталчилгаа, олон нийттэй харилцах чиглэлийн ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хошууч Борын Дуламсүрэн,
- Нийслэлийн Онцгой байдлын газрын Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын хошууч Будаадоржийн Цогбадрах,
Хугацааны өмнө онцгой байдлын хошууч цолоор:
- Нийслэлийн Онцгой байдлын газрын Захиргааны удирдлагын хэлтсийн Дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн, онцгой байдлын ахмад Жаргалсайханы Мөнхбат,
Хугацааны өмнө онцгой байдлын ахмад цолоор:
- Аврах тусгай ангийн Хөгжмийн тусгай бүлгийн хөгжмийн ерөнхий удирдагч, онцгой байдлын ахлах дэслэгч Амарын Алтансүх,
Хугацааны өмнө онцгой байдлын ахлагч цолоор:
- Санхүү, хангалт үйлчилгээний газрын Үнэт цаасны нярав, онцгой байдлын дэд ахлагч Дагва-Очирын Пагмадулам,
- Улаанбаатар хот дахь Шатахууны нөөцийн салбарын механик засварчин, онцгой байдлын дэд ахлагч Баярмагнайн Батмөнх нарыг тус тус шагнав.
Мөн Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Онцгой байдлын “Жуух бичиг”-ээр 33 хүн, Онцгой байдлын “Баярын бичиг”-ээр 48 хүн, Онцгой байдлын “Сайшаалын үнэмлэх”-ээр 44 хүн, Онцгой байдлын албаны төлөө 1 дүгээр зэргийн тэмдгээр 43 Онцгой байдлын албаны төлөө 2 дугаар зэргийн тэмдгээр 42, байдлын албаны төлөө 3 дугаар зэргийн тэмдгээр 43 хүн шагнагдлаа.