ТАЛЦУУЛАГЧ
УИХ-ын гишүүн Х.Баттулга
2016.03.21

ТАЛЦУУЛАГЧ

Ойрын өдрүүдэд Женкогийн эргэн тойронд баривчилгаа өрнөж байна.

Анх П.Батзаяагаас хэлсэн энэ баривчлагаанд түүний ойр дотны таван хүн өртөөд буй гэх мэдээлэл байна. Хамгийн сүүлд гэхэд Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал болон “Түмэн хишигтэн”-гийн захирал Ш.Эрдэнэтуяа нар баривчлагдав.

Сонгууль ойртож байхад ингэж мэнгэ голлох ь сайны ёр биш. Энэ бүхний дараа Х.Баттулга сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө энэ бол “нүүрсчдийн бүлэг”-ийн зохион байгуулалттай үйл ажиллагаа бөгөөд миний эргэн тойрны цуг ажиллаж байсан эрчүүдийг дийлэхгүй болохоор бага насны хөхүүл хүүхэдтэй биеэ хамгаалах чадваргүй хамтран ажиллаж байсан эмэгтэйчүүдийг маань баривчлан сэтгэлзүйн дайралт хийж байна” гэлээ.

УИХ-ын гиигүүн Х.Баттулгыг “Шинэ төмөр VI” төслийн 55 тэрбум төгрөгийг угаасан хэрэгт холбогдуулан хууль хяналтын байгууллагаас шалгаж эхлээд байгааг өмгөөлөгч нь хэлсэн.

Женког нийгмийн нэг хэсэг нь “Эх оронч” хэмээн хардаг бол нөгөө хэсэг нь төмөр замын төслийг гацаасан, эх орончийн дүр эсгэгч гэж нэрлэдэг. Ийнхүү энэ эрхмийн байр сууриар иргэд маань хэдийнэ талцаад эхэлсэн.

Хоноц хоноцдоо дургүй гэдэг шиг тэр “МСS”-д хэзээнээс таатай ханддаггүй. Тийм ч болохоороо түүнийг тойрсон энэ баривчилгааг “Нүүрсчдийн бүлэг”-ийн явуулж байгаа ажиллагаа гэж хэлж байгаа нь тэр. Тэрбээр “удахгүй бүх зүйлийг ил болгоно”гэдгээ хэлсэн. Харин тэр хадгалж яваа нууц нь юу байх гэдэг дээр элдэв таамаглал хөвөрч байна. Хэдийгээр үйл явдал түүний эргэн тойронд өрнөж байсан тэр ихэнхдээ чимээгүй явсан. Одоо харин ам нээх цаг нь болж буй бололтой.