2016.03.21

О.Баасанхүү: Өнгөрсөн хугацаанд 32 хуулийн төслийг өргөн барьсан

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хурууны хээ” нэвтрүүлэгт оролцлоо.

УИХ-д жагсаалтаар сонгогдон гарсан гишүүд энэ үед ямар ажил хийж байна вэ?

УИХ-д жагсаалтаар, тойргоор сонгогдсон гэж өөр өөрөөр ярьж байгаа боловч бүгд нийт ард түмний төлөөлөл гэж тангараг өргөсөн учраас ямар нэгэн ялгаа байдаггүй. МАХН УИХ-д долоон гишүүнтэй. Тиймээс ядаж гурван тойргийг анхаарч, тордож байдаг. Тэр ч утгаараа хууль тогтоомжийг сурталчлахр, тайлбарлах зорилгоор Чингэлтэй болон Эрдэнэт хотод ихэвчлэн ажиллаж байна. Мөн ном бичиж байгаа.

Ямар сэдэвтэй, ямар ном юм бол?

Улс төрч гэж хэлэгдэх дөрвөн жилийн хугацаанд болсон бүх процесс, хууль тогтоомжуудыг харж буй өнцөг, мөн дөрвөн жилийн ажлын багцалсан тайлан байдлаар хүмүүст уншвартай ном бичье гэж зорьж байна.

Таны хувьд өөрийгөө өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэр сайн ажилласан гэж дүгнэж байна вэ?

Хууль санаачлах эрхийнхээ хүрээнд 32 хуулийн төслийг өргөн барьсан. 26 ажлын хэсэгт орж ажилласан. Нийт 20 хуулийг дангаараа, 12 хуулийг бусад гишүүдтэй хамтран өргөн барьсан.

Танай нам дотор ямар үйл явдал, бужигнаан болж байна вэ?

       Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү