Орон нутгийн сэтгүүлчдэд Монгол улсын ногоон хөгжлийн бодлогын асуудлаар сургалт явууллаа
2016.03.25

Орон нутгийн сэтгүүлчдэд Монгол улсын ногоон хөгжлийн бодлогын асуудлаар сургалт явууллаа

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтаж Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Орон нутгийн Хэвлэл мэдээллийн холбоотой хамтран 21 аймгийн радио, телевиз, сонин, цахим сэтгүүл зүйн 50 гаруй сэтгүүлч, удирдах албан тушаалтнуудад Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар нэг өдрийн сургалт, семинарыг зохион байгууллаа.

Энэхүү сургалтад БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг сайд оролцсон бөгөөд орон нутгийн сэтгүүлчдэд мэдээлэл өгч, орон нутагт хүндрэлтэй байгаа, өөрийн зүгээс шийдвэрлэхэд тусалж чадах зүйл асуудлуудтай танилцаж тухай бүрт хариултыг өглөө. Мөн яамны газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд өөрсдийн хариуцсан салбартаа хийж хэрэгжүүлсэн ажил хийгээд цаашид хийхээр төлөвлөж буй бодлогын асуудлаа танилцуулав. Нийгэмд үнэн зөв, бодит мэдээллийг хурдан шуурхай дамжуулах үүрэгтэй хэвлэлийнхэн байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын салбарын асуудалд мэдлэг “зузаан” байх, нийгэмд бодит мэдээлэл өгөх, төрийн үйлчилгээг шуурхай дамжуулахад энэхүү сургалт үр дүнгээ өгч цаашид уг уулзалт, семинарыг тогтмол зохион байгуулах саналыг Н.Батцэрэг сайд дэмжэв.