2016.03.28

Жижиг, бичил бизнес эрхлэгчид НӨАТ-д хамрагдах хугацааг сунгах хүсэлт тавьсан

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.

Орон нутагт НӨАТ-ын баримтыг худалдан авагчдад олгох нь бага байна гэсэн мэдээлэл бий. Бодит амьдрал дээр ямар байна вэ?

 НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээс хойш МАН-д хаягласан асуулт их ирсэн. УИХ дахь МАН-ын бүлгээс энэ асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулсан. Мөн бизнес эрхлэгчдийн дунд судалгаа хийсэн. Өвөрхангай аймгийн сумдад ажиллаж байхад хүндрэлтэй зүйлүүд их байв. Нэгдсэн том сүлжээ, худалдааны төвүүдэд л НӨАТ-ын баримт олгож байна.

Хуулийн заалтанд ямар өөрчлөлтүүд тусгагдаж байна вэ?

Жижиг, бичил бизнес эрхлэгчдэд кассын машин авах  НӨАТ-д хамрагдах хугацааг нь 2019 он хүртэл сунгахыг хүссэн. Нэгдүгээрт, эдийн засгийн хүндрэл байна. Мөн хуулийн хэрэгжилтийг  бүрэн хангах техник, тоног төхөөрөмжийг хангах хүртэлх хугацаа тавьж өгөхийг хүссэн.

          Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү