2016.03.29

Үйлдвэрчний байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой 2017 онд болно

Монголын ҮЭ-ын холбоо болон Засгийн газар, Ажил олгогч эздийн холбоо хамтран нийгмийн түншлэл бий болгохоор ажиллаж байна. Түншлэлийн хүрээ Баян-Өлгий аймагт хүрлээ.

2017 онд Монгол улсад үйлдвэрчний байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой тохионо.

ҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “100 жилийн түүхэн ойг баруун аймгуудаас эхлүүлж байна. Энэ хүрээнд бүтэн жилийн хугацаанд үйлдвэрчний гишүүн байгууллагууд ойгоо тодорхой ажлын амжилттай угтах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа” гэлээ.