Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах эсэхийг чуулганаар хэлэлцэхээр боллоо
2016.04.07

Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах эсэхийг чуулганаар хэлэлцэхээр боллоо

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өчигдөр боллоо.

Хуралдааны эхэнд Органик хүнсний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Су.Батболд, Б.Бат- Эрдэнэ, Я.Содбаатар нараас гаргасан асуулт, тодруулгад ажлын хэсгээс хариулт өгөв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Су.Батболд “Органик хүнсний бүтээгдэхүүн нэлээдгүй үнэтэй борлуулагддаг. Монголд үйлдвэрлэж байгаа хүнсний бүтээгдэхүүний дийлэнх нь нь органик хүнс байдаг. Иймд хамгийн том бэрхшээл бол үнийн асуудал байгаа.

Энэ нь иргэдийн худалдан авах чадвар муутай холбоотой. Мөн эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангаас бүтээгдсэн бүтээгдэхүүн, өртөг багатай аж ахуйгаас' бүтээгдсэн бүтээгдэхүүнийг ялгах, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд түүнийг хэрэглэгчид хүргэх асуудал хүндрэлтэй. Жишээ нь маш сайн чанарын махны үүлдрийн үхэр үржүүлэхэд түүний борлуулалтад гарах зардал, бэлчээрийн мал аж ахуйгаас гарч байгаа үхрийн махны үнэ өртөг ялгаатай. Эдгээрийг нэг лангуун дээрээс борлуулах үнийн зөрүүг хэрэглэгчид ялгах боломжгүй байдаг” хэмээжбайлаа. Ийнхүү төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн юм.

Түүний дараа “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын есөн  гишүүний өргөн барьсан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Уг тогтоолын төсөлд зөвхөн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Т ост-Тосонбумбын нуруу орсон байсан нь гишүүдийн дургүйцлийг хүргэж байсан юм. Гишүүдийн зүгээс хэлэлцэж буй асуудалд Засгийн газрын санал байхгүй байгаа тул хэрэгжилт ямар байх нь тодорхойгүй байна, мөн найман газар улсын тусгай хамгаалалтад авагдахаар хүлээгдэж байгаа ч эдгээрээс зөвхөн Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахаар оруулж ирж байгаа нь ямар учиртай болох.

Тост, Тосонбумбын нурууний хил хязгаарыг юу баримталж тогтоосон зэрэг асуудлыг гишүүд хөндсөн юм. Тухайлбал, Су.Батболд “Би газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авахыг дэмжиж явдаг. Одоо хоёр ч сайд гадаадад явна гэнэ. Яасан мөнгөтэй юм. Цалин тавихад ч бэрхшээлтэй байна гээд байгаагүй бил үү. Бидэнд танилцуулж байгаа зургаар дүүрэн лиценз байх юм. Үүнийг хэрхэн шийдсэн бэ. Засгийн газрын санал бий юу. Хил хязгаар тогтоохдоо юуг баримталсан юм бэ. Ер нь тусгай хамгаалалтад авах хүсэлтэй газар олон байхад аль нэг гишүүн очиж шоудсан газар нь түрүүлж байна. Би ч гэсэн тойргоосоо хэдэн хүн авчраад жагсаавал нутгаасаа тусгай хамгаалалтад оруулж болох нь. Энэ нь албан журмаар явснаас хамаагүй амар юм биш үү” хэмээж байлаа.

Харин УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Засгийн газрын санал авах хугацаа нэг сар байдаг. Өнгөрсөн гуравдугаар сарын 26-наар дуусгавар болсон. Засгийн газраас ямар нэгэн санал ирээгүй тул өргөн барьсан байгаа. Засгийн газраас нөөццөө авсан. Энэ нь тусгай хамгаалалтад авсан хэрэг биш л дээ. Хэрэгцээ гарвал нөөцөөсөө гаргаад лиценз өгөх боломжтой гэсэн үг. 850 мянган га-аар оруулж ирсэн. Координатыг нь Засгийн газар тоггооно. Бидний зүгээс үүний хэрэгжилтэд байнга хяналт тавьж ажиллана. Засгийн газар санал оруулахгүй байгаа болохоор хуульчлах гээд байна. Энэ Засгийн газар шийдэхгүй нь тодорхой. Гадаадын хөрөнгө оруулалт татаж лиценц ашиглах боломжтой харагдуулахын тулд хариу өгөхгүй байгаа нь нууц биш” хэмээж байв. Ажлын хэсэгт орсон Уул уурхайн яамны төлөөлөл “Бид судалгаа хийгээд дарааллуулдаг. Тост, Тосон бумбын нуруу ес дэх нь. 10 дахь нь Ноён уул байсан” гэж байсан юм.

УИХ-ын гишүүн Б.Бат- Эрдэнэ “Сонгууль дөхсөн болохоор нутаг орондоо, аж байдалдаа, ахуй соёлдоо хайртай хүн олширч байна. Энэ сайхан сонсогдоно. Яагаад олон асуудлаас үүнийг сонгож байгаа вэ. Бид ч гэсэн өөрсдийн тусгай хамгаапалтад оруулах хүсэлтэй газраа хамтатгаж болох уу” хэмээж байв. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Боломжтой. Хамтарч өргөн барья” гэж хариуллаа. Мөн УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Бид эсрэгбайр суурьтай байгаа юм биш. Л.Эрдэнэчимэг байнгын хорооны дарга хамтарч шийдвэр гаргах ёстой. Бид тийм тангараг өргөдөг. Гэтэл ганцаараа шийдээд байнгын хороонд оруулж ирж байна. Биднээс асууж байгаарай гэж нөхөрсгөөр зөвлөе. Уг нь энэ чинь Засгийн газрын ажил шүү дээ. Мэргэжлийн хүмүүс нь хийх ёстой.

Газрын хэмжээг хэрхэн яаж тогтоосон зэргээр асуудал их байна. Энэ саналыг нарийвчилж мэдэхгүй байгаа. Дэмжихгүй болохоор газар нутаг хамгаалалтад авахыг эсэргүүцэж байгаа юм байна гэж харагдана. Дэмжихээр зөв эсэхийг нь мэдэхгүй болчихож байгаа юм” гэж байр сууриа илэрхийлжбайлаа. Ингээд уг УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжив. Хуралдааны эцэст Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Оюун асуулт асууж хариулт авсны дараа хэлэлцэх нь зүйтэй гэж санал хураахад олонх нь дэмжсэнээр тус байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.