2016.04.13
Х.Баттулга Баянхонгор аймгийн иргэдтэй уулзаж байна
УИХ-ын гишүүн Х.Баттулга яг одоо Баянхонгор аймгаас ирсэн иргэдтэй уулзаж байна.
Баянхонгорын иргэд гишүүний Төрийн ордон дахь өргөөнд уулзаж байгаа юм.
Харин энэхүү уулзалттай холбоотойгоор Төрийн ордны голын танхимын хөдөлгөөнийг Төрийн ордны хамгаалалтын алба түр хязгаарлаад байна.