2016.04.14

Зургаан настай хүүхдийн сургалтын төлбөрийг хөнгөвчилж өгвөл ямар вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Сумын төвөөс хэт хол амьдардаг иргэд багийн сургуульд хүүхдээ сургахыг дэмжиж байна.  Цаашид сургалтын хөтөлбөрийг хөнгөвчлөх үү?

Зургаан настай хүүхдийн сургалтын төлбөрийг хөнгөвчилж өгвөл ямар вэ? Тэгвэл энэ асуудлыг хүүхэд хоцрогдолгүйгээр шийдэх боломжтой байх. Шинжлэх ухааны зүйлс заахаас илүү зөв амьдралын тухай хичээлийг хөтөлбөрт оруулах боломжтой юу?

Үүний дараа  чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэнээр үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.