“Монголын Бизнесийн зөвлөл”-ийн анхдугаар чуулга уулзалт болно
2016.04.20

“Монголын Бизнесийн зөвлөл”-ийн анхдугаар чуулга уулзалт болно

“Монгол Улсын бизнесийн тогтвортой өсөлт ба хөгжлийг дэмжинэ” уриан дор Монголын бизнесийн зөвлөлийн анхдугаар чуулга уулзалт 2016 оны 4 дүгээр сарын 21-нд болох гэж байна.

“Blue Sky” зочид буудалд болох тус анхдугаар чуулга уулзалтад бизнесийн салбарын төлөөлөл болсон 200 хүн, илтгэгч болон салбар хуралдааны зочдоор оролцох өндөр түвшний бизнесийн удирдагч 25 хүн оролцох юм.

...Тэд олон улсын санхүү, уул уурхай ба үйлдвэрлэл, эдийн засгийн хүндрэлийн үе дэх бизнесийн стратеги, хөрөнгийн зах зээл, инновацид түшиглэсэн бизнесийн чиг хандлага, шийдвэр гаргагчид хүргэх мессеж гэсэн үндсэн таван салбар асуудлаар чуулах юм...

Монголын бизнесийн зөвлөлийн гишүүн байгууллагууд хийгээд Монгол Улсын төдийгүй гадаадын нэр хүндтэй бизнес эрхлэгч, зочид төлөөлөгчид Монголын бизнесийн орчинг сайжруулахад бүтээлч санаа дэвшүүлж, хувь нэмрээ оруулах, худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн төлөө нэгдэн, чуулах гэж байна. Манай цахим хуудас уг чуулга уулзалтын хэвлэлийн ивээн тэтгэгчээр оролцож байгаа бөгөөд эрхэм уншигч танд маргааш чуулганы талаар үйл явдлын мэдээллийг шуурхай хүргэн ажиллах болно.