АН олон чадварлаг, эмэгтэй боловсон хүчинтэй
2016.04.21

АН олон чадварлаг, эмэгтэй боловсон хүчинтэй

Монголын Ардчилсан Эмэг­тэй­чүүдийн холбооны IV дээд чуулган өнгөрсөн нэгдүгээр сард болж тус холбооны тэргүүнээр УИХ-ын гишүүн С.Одонтуяа сонгогдсон билээ.

Харин өчигдөр шинэ даргаар удирдуулсан Монголын Ард­чилсан Эмэгтэйчүүдийн хол­боо анхныхаа хурлыг хийлээ. 

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас тодруулахад, 
“Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны зөвлөлдөх хорооны ээлжит хурал болж байна. Юун түрүүнд, өнгөрсөн гурван сарын хугацаанд хийсэн ажлынхаа тайланг хэлэлцлээ. Нөгөөтэйгүүр, сонгуультай холбоотойгоор манай холбоо хэрхэн ажиллах вэ гэсэн төлөвлөгөөгөө боловсруулаад санал авч байна. Мөн АН-ынхаа мөрийн хөтөлбөрийн талаар санал солилцлоо. Энэ удаагийн сонгуулиар эмэгтэйчүүдийн 30 хувийн квот тогтоосон байгаа. Тиймээс энэ хувьд багтаан сонгуульд өрсөлдөх эмэгтэйчүүдээ хэрхэн шалгаруулах вэ, ямар шалгуур тавих вэ, зэрэг асуудлаа ярилцлаа. Зөвхөн УИХ биш аймаг, нийслэл гээд бүх дүүрэгт хэрхэн 30 хувиа хэрхэн баримтлах вэ, гэдгийг ч ярьж байна. АН олон чадварлаг, эмэгтэй боловсон хүчинтэй. Тэдний үүрэг ч гэсэн нам дотор их бий” гэв