2016.04.21
Бид харьцангуй буулт хийж, тодорхой хугацаанд хүлээсэн
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогттой ярилцлаа.
МАХН тохиролцооноосоо буцсан асуудалд танай нам ямар байр суурьтай байна вэ?
Намын дэмжигч, гишүүдийн хүсэл сонирхолд нийцүүлж хоёр нам эвсэн, сонгуульд оролцож болох юм гэж ярьсан. Гэвч харамсалтай нь нэгдэхгүй, эвсье гэдэг саналыг МАХН-ын зүгээс тавьсан. Энэ дагуу сар гаруйн хугацаанд ажлын хэсэг ажилласан. Өнгөрсөн 16-ны өдөр зургаан зүйл, заалт бүхий тохиролцоонд хүрсэн. Бид 80 хувиасаа 67 болж бууруулсан. Бид илүү их буулт хийсэн. Тохиролцооноос буцахгүй гэсэн боловч МАХН буцсан.
Бид харьцангуй буулт хийж, тодорхой хугацаанд хүлээлээ.
Бага хурлаар өмнө нь гаргах гэж байсан шийдвэрээ өөрчлөхөөр болсон уу?
Эвсэх асуудал бага хуралд орохоос өмнө өөрчлөгдсөн. Тиймээс энэ асуудлыг бага хурлаар хэлэлцэх шаардлагагүй болсон.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү