Анхдугаар чуулга уулзалтын салбар хуралдаанууд үргэлжилж байна
200 орчим оролцогчид, түүнчлэн илтгэгч болон салбар худалдаанд оролцох 20 удирдах албан тушаалтнуудын төлөөллийг хамарсан “Монголы Бизнесийн Зөвлөл”-ийн салбар хуралдаанууд яг одоо “Blue Sky” зочид буудлын 3 дугаар давхарт өрнөж байна. Та бүхэнд салбар худалдаанд оролцох илтгэгчид болоод танилцуулах илтгэлийн сэдвүүдийг хүргэж байна.
Салбар хуралдаан1: Уул уурхай ба ханган нийлүүлэлт
1. “Transwest Mongolia” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Келвин Каукинен “Уналттай эдийн засгийг сэргээх нь”
2. “Atlas Copco Mongolia” компанийн ерөнхий захирал Эндерс Берглунд “Ашигт малтмалын үнэд технологийн үзүүлэх нөлөө”
3. “Монполимет” группийн ерөнхий захирал Н.Мөнхнасан “Монголын цементийн салбар”
4.“APIAG Mongolia” гүйцэтгэх захирал Дэвид Ронанна “Байгалийн баялгийн хөрөнгө оруулалтын асуудал, шийдлүүд”
Салбар хуралдаан2: Эдийн засгийн хямралын үе дэх бизнесийн стратеги
1. “Pricewater house Coopers Mongolia” компанийн гүйцэтгэх захирал Мэтью Поттл “Эдийн засгийн уналтын үеийн эрсдлийн менежментийн хэтийн төлөв”
2. “Голомт” банкны гүйцэтгэх захирал Б.Энхтуяа “Хүний нөөцийн бодлогод суурилсан бүтээмжээ сайжруулах нь”
3. “Porche Mongolia” компанийн гүйцэтгэх захирал Жэйсон Бруме “Улаанбаатар дахь Порше машин”
Салбар хуралдаан3: Хөрөнгийн зах зээл
1. “Ард капитал” группийн захирал Б.Өлзийбаяр “Монголын Хөрөнгийн бирж ба хөрөнгийн зах зээл”
2. “Худалдаа хөгжлийн банк”-ны ТУЗ-ийн дэд ерөнхийлөгч Рандолф С.Коппа “Макро эдийн засгийн асуудал ба олон улсын чиг хандлага”
Салбар хуралдаан4: Бизнесийн шинэлэг чиг хандлага
1. Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Хашчулуун “Монгол дахь инноваци”
2. “Precom” компанийн олон улсын харилцааны менежер “Махны үйлдвэрлэлийн шинэчлэл”
3. “Мандал даатгал” компанийн Эрүүл мэндийн даатгал хариуцсан захирал Ө.Өсөхбаяр “Монголд эрүүл мэндийн үйлдэрлэлийг сайжруулахад чиглэсэн хөгжлийн хөшүүрэг”
4. “Warnes Asia” группийн гүйцэтгэх захирал С.Ж.Поттер “CSR хөтөлбөрийн үр нөлөө: Вагнер ази группийн компаниудын бодит жишээ”
5. “Ub development corporation” компанийн захирал Э.Тэмүүлэн “Улаанбаатар хот төсөл”
Салбар хуралдаан5: Төр засгийн удирдлагуудад хүргэх санал
1. “Сант марал сан”-гийн захирал Л.Сумати “Сонгуулийн онцлогууд”
2. “Үндэсний стратегийн институти”-ийн үүсгэн байгуулагч Камерон Мкрай “2012 оноос хойшхи Засгийн газрын макро түвшин”