2016.04.25

Сорилт бүрийн цаана түүнээс илүү боломж нуугдаж байдаг

“Амжилтын төлөө” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Тэсо корпорацийн ерөнхийлөгч О.Цогтгэрэл оролцлоо.

Тэсо группын анхны алхам, анхны шат нь юу байсан бэ?

Монголын бизнесийн компаниудын хувьд хамгийн урт настай нь 25 жилийн түүхтэй байдаг. Тесо корпораци бол дараа үеийн компани. Эхний үйл ажиллагаа инноваци, шинэ бүтээгдэхүүнд тулгуурлан, зарж борлуулан хуримтлан бий болгосноор эхэлсэн. Албан ёсоор ТЭСО нэрийг 2003 оноос авсан.

Хүн үүнийг хийх ёстой гэсэн хүмүүсийн тулгалтаас илүү хийвэл зүгээр юм байна гэсэн өөрийн ухамсар төрөх үед маш идэвхитэйгээр ямарваа нэгэн зүйлийг сурч, хийж эхэлдэг. Таны тэр үе хэзээ байсан бэ?

1994 онд ер нь нэг юм хийчихмээр санагдаж байсан. Хоёрдугаар курс байхдаа жижиг аж, ахуй эрхэлж байсан. Бага хэмжээний талх үйлдвэрлэж байлаа. Энэ  надад дурсамжтай мөн бизнесийг цогцоор нь хийх ёстой юм байна гэдгийг мэдүүлсэн.

ТЕСО-гийн анхны үндэс суурь зайрмагны бизнесээс эхэлж байсан. Түүнээс өмнө зайрмагны аяга үйлдвэрлэж байв.

    Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү