УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Шинжлэх Ухааны Академийн Бага чуулганы гишүүн боллоо
2010.10.21

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Шинжлэх Ухааны Академийн Бага чуулганы гишүүн боллоо

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн Эдийн засаг, нийгмийн ухааны салбарын Бага чуулганы гишүүнээр сонгогдсон байна. Тэрбээр Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгчөөс гишүүний үнэмлэх, энгэрийн тэмдэгээ гардан авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь 1983 онд БНСЧСУ-д Братислава хотын Техникийн Их Сургуулийг Барилгын Инженер-Эдийн засагч мэргэжлээр төгсөж, 1994-1998 онд Чех Улсын Прага хотын Техникийн Их Сургуульд доктрантурт суралцаж эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Мөн  Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Дэд профессор цолтой юм.




0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.