Олимпод Монголын багийг М.Энхболд тэргүүлнэ
Зуны олимп болох Их Британийн нийслэл Лондон хотноо Монголын олимпын үндэсний хорооны тэргүүн, БТСХ-ны удирдлага өчигдөр хүрэлцэн очсон байна. Тэд энэ удаа Олимпын хотхоны барилга байгууламж барих ажлын явцтай танилцаж, Британийн олимпын хорооны удирдлагуудтай ажил хэрэгч уулзалт хийн 2012 оны зуны олимпод бэлтгэх ажлын явц, олимпод оролцох шигшээ багийн талаар танилцуулах аж. Дашрамд сонирхуулахад, зуны олимпод бэлтгэх үндэсний хороог Засгийн газрын Шадар сайдаар ахлуулан ажиллаж байгаа Монгол Улс ойрын үед энэ хороогоо хуралдуулж бэлтгэл ажлын талаараа хэлэлцэх юм байна. Лондон-гийн зуны олимпод оролцох шигшээ багийг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд ахлахаар болжээ.