Гэр бүлийн тухай хуулийн эрх зүйн орчныг сайжруулах асуудлаар хамтран ажиллана
2010.09.27

Гэр бүлийн тухай хуулийн эрх зүйн орчныг сайжруулах асуудлаар хамтран ажиллана

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол ХБНГУ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Холбооны яамны Парламент дахь Төрийн нарийн бичгийн дарга, Бундестагийн гишүүн, доктор Ральф Брауксийпе тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.


Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, парламентын төдийгүй Засгийн газрын түвшинд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн асуудлаар хамтран ажиллахаа илэрхийлэв. Тэрээр, цаашид энэ чиглэлээр харилцан туршлага судлахын зэрэгцээ Германы дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлэх нь чухал байгааг онцлов. Мөн нийгмийн эмзэг бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн асуудал, хөдөлмөрийн аюулгүй байдал, осол гэмтэл, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн байрны орчин нөхцөлийг сайжруулах зэрэг бодлогын асуудалд шинэ стандарт, шинэ арга барил шаардлагатай байгааг танилцуулаад, Гэр бүлийн тухай хуулийн эрх зүйн орчныг сайжруулах асуудлаар цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.

Ноён Ральф Брауксийпе Нийгмийн болон хөдөлмөрийн бодлогодоо тулгуурлан зөвхөн хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд бус хөдөлмөрийн зах зээл, нийгмийн хамгааллын бодлогыг алсын хараатай байлгах асуудлааар хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлж, туршлагаасаа хуваалцах боломжтой гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.