Ө.Энхтүвшин , Э.Бат-Үүл нар Унгарыг зорив
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2010.09.13

Ө.Энхтүвшин , Э.Бат-Үүл нар Унгарыг зорив

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Арвин, нар НҮБ-ын суурин төлөөлөгч хатагтай Сэзин Синаноглуг өнгөрөгч баасан гаригт хүлээн хүлээн авч уулзсан байна. Төрийн байгуулалтын байнгын хороо НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран "Сонгуулийн тогтолцоогоор дамжуулан төлөөлөл, оролцоог хангах нь" төслийг 2010-2011 онуудад хэрэгжүүлэхээр болсон билээ. Мөн уулзалтын үеэр хатагтай Сэзин Синаноглу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд сонгогчдын боловсрол, жендэрийн тэгш байдлын асуудлыг онцлон авч үзэхийг хүсээд Унгар улсын сонгуулийн тогтолцоотой танилцах Монголын төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлал амжилттай болно гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.  

Уг төслийн хүрээнд Төрийн байгуулалтын байгын хорооны дарга Ө.Энхтүвшин, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д. Арвин, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Д.Одбаяр, Д.Загджав, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгор нар Унгар улсын Шинжлэх ухааны академийн Хууль зүйн хүрээлэнгийн урилгаар энэ сарын 18-ныг хүртэл Унгарын үндсэн хуулийн тогтолцоо, сонгуулийн хууль тогтоомж, сонгуулийн маргааныг хэрхэн шийдвэрлэж буй талаар туршлага судалж танилцахаар тус улсыг зорилоо

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.