2016.04.28

Санкт Петрбург хотын соёлын өдрүүд эхэллээ

2012 онд НИТХ-ын дарга Д.Баттулга Санкт Петрбург хотод айлчилж, хамтарч ажиллах санамж бичгийг байгуулж байсан.

Айлчлалын хүрээнд хоёр хотын соёлын өдрийг зохион байгуулах тухай ярилцсан бөгөөд Улаанбаатар хотноо Санкт Петрбург хотын соёлын өдрүүд эхэллээ.

“Санкт Петрбургийн соёлын өдрүүд Улаанбаатар хотод явагдаж байна. Энэ өдрүүдэд хоёр хотын хамтарсан урлагийн тоглолт, үзэсгэлэн гаргана” гэж НИТХ-ын дарга Д.Баттулга хэллээ.