Нэгдмэл тайлан гаргавал хөрөнгө оруулалтын шийдвэр бодитой болно
Нэгдмэл тайлан гэдэг нь байгууллагын тухай санхүүгийн болон санхүүгийн бус цогц мэдээлэл юм.
Ингэхдээ тухайн байгууллага бодлого, засаглал, гүйцэтгэл, хэтийн төлөв, нийгмийн хариуцлага, гадаад хүрээлэн буй орчны нөхцөлд богино, дунд, урт хугацаанд байгууллагын үнэт зүйлээ хэрхэн бий болгож буйг товч тодорхой харуулдаг байна. Харин манай улсад Арилжааны банкууд болон нэр бүхий бусад байгууллага, ОУ-ын энэхүү жишигт ойртсон жилийн тайланг гаргаж байна.
Манай улсын хувьд нэгдмэл тайланг гаргахад хууль эрх зүйн зохицуулалт, цаашдын үйл ажиллагааг зохицуулах сургах байгууллага шаардлагатай байгааг ММНБИ-т хэллээ.
“Цаг хугацаа хэмнэх, үнэн зөв мэдээлэл хийх, улсын хэмжээнд нэгдсэн статус гаргах гэх мэтчилэн олон давуу талууд гарна. Бүх талууд үүнд оролцдог” гэдгийг тэд онцолж байлаа.