Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг “ОЙ СУДАЛГАА ХӨГЖЛИЙН ТӨВ”-д мод тарилаа
2016.05.16

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг “ОЙ СУДАЛГАА ХӨГЖЛИЙН ТӨВ”-д мод тарилаа

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг “ОЙ СУДАЛГАА ХӨГЖЛИЙН ТӨВ”-д мод тарилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан. Энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйл болгон өрнүүлдэг.

"Бүх нийтээрээ мод тарих өдөр" БОНХАЖЯ-ны харьяа "Ой судалгаа хөгжлийн төв"-дөө МУ-ын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, Эрчим хүчний сайд Д.Зоригт болон яамдын бүх газар хэлтсүүд модоо тарилаа.

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг: Тарьсан мод бүхнээ ургуулж, эх дэлхийдээ хүчилтөрөгч бэлэглэн, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь нэмрээ оруулцгаая.

Өнөөдөр цэцэрлэг, гудамжинд мод тарьж, цэцэгжүүлэх, тохижуулах ажлыг зохион байгуулахаас гадна 20 мянган мод сөөгийг тарьж байна. Барилгачдын талбай, Жуковын талбай, МҮЭСТО, Өргөө кино театрын өмнөх талбайд мод сөөг, тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Мөн энэ өдөр төрийн болон төрийн бус байгууллагууд эзэмшлийн талбай дээрээ мод тарина. Мөн иргэдэд мод, бут, сөөг хэрхэн тарих аргачлал болон арчлах талаар заавар зөвлөгөөг өгөхөөр мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.