Би хэн нэгэн болон алт нэг намд өргүй
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
2016.05.20

Би хэн нэгэн болон алт нэг намд өргүй

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай ярилцлаа.

-Ч.Улаан гншүүн та хоёр МАХН-аас гарч МАН-д орсон шалптаанаа нэг бус удаа тайлбарласан л даа. Гэсэн ч энэ сэдвээр ярилцлагаа эхэлье. Пропорциональ хувилбарыг үгүйсгэсэн Цэцийн дүгнэлтийг хүлээж авах, эсэх асуудлаар авсан “Шударга ёс” эвслийн бүлгийн завсарлага таны шийдвэрт шууд налөөлсөн гэж бодохгүй байна. МАХН-ыг орхиход хүргэсэн цөөнгүй шалтгаан байсан уу?

-Хүн өөрийгөө зөвтгөх шалтаг, шалтгааныг тоочиж болно л доо. Гэхдээ миний хувьд энэ шийдвэрийг хувиа бодож, довоо шарлуулах гэж гаргасан юм биш ээ. Нэгдүгээрт, манай улс оронд засаглалын хямрал нүүрлэж, эдийн засгийн хямрал гүнзгийрч, улс төрийн намуудын хямрал гаарч байна.

Ийм үед монголчууд задрал бутралаар, тэмцэл, мөргөлдөөнөөр асуудлыг  шийдэх ёсгүй. Нэгэнт л нам гэсэн бүтцээр дамжиж төрийн эрх барих үйл явцад оролцож байгаа учраас улс төрийн хүчнүүд төлөвших, хүчээ зузаатгах, хэт улстөржилтөө хазаарлах, боловсон хүчний бодлогодоо томоохон өөрчлөлт хийх цаг болсон гэж боддог.

Монголын улс төрийн намууд үзэл баримтлал ойролцоогоороо нэгдэж, Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчилж, хатуу гишүүнчлэлгүй, улстөржихөөсөө илүү бодлого, үйл ажиллагаагаараа өрсөлддөг болмоор байна.

Цөөхөн монголчууд бид хорь, гучин намд хуваагдаж, оюунлаг “толгой"-нуудаа өмчилж, манайх, танайх гэж талцаж суугаад улс орноо хөгжүүлэхгүй нь ээ.

26 жил хэрэлдлээ, улстөржлөө, намчирхлаа, талцлаа.

Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн гэдэг эрх дарх биш, иргэдийн элч-зарц. Энэ үүднээс УИХ-ын чуулганы завсарлагаан бүрээр зөвхөн сонгогдсон тойрог гэлтгүй хөдөө орон нутагт ажилладаг.

Ард иргэд санаагүйг минь сануулж, бодоогүйг минь бодогдуулж, анхаарах асуудлыг чиглүүлж өгдөг юм. Уулзалт хийх болгонд МАН, МАХН “Үсэрсэн цус, тасарсан мах. Энэ хоёрыг нэгтгэх, хамтруулахын төлөө ажилла” хэмээн зөвлөдөг, шаарддаг, хэлдэг.

Тийм болохоор миний хувьд МАН, МАХН-ыг хамтран ажиллуулахын төлөө дөрвөн жил зүтгэлээ. Өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг харахад намууд тарж бутрахаас илүү нэгдэж, нягтрах ханддагатай байна. АН-д л гэхэд тус намаас гаралтай ихэнх нам нэгдэж, сонгуульд хамтран оролцох нөхцөл үүсээд байна.

МАН, МАХН хоёр ч энэ чиглэлээр гэрээ хэлэлцээ хийхэд багагүй хугацаа зарцуулсан. МАХН зөвхөн МАН-тай биш, ИЗНН, МНН, АН зэрэг намтай сонгуульд хамтрах чиглэлээр хэлэлцээ хийсэн. Эдгээрээс хамгийн үр дүнтэй нь МАН-тай хийсэн хэлэлцээр байлаа. Энэ хоёр нам нэг угшил гарал, түүхтэй.

Хоёр нам болж хуваагдсанаас хойш аль аль нь олон сонгуульд ялагдсан. Тиймээс энэ удаагийн сонгуульд хамтарч оролцохоор ажлын хэсэг байгуулан, үр дүнтэй ажилласан юм. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 76 мандатын 25-ыг МАХН-д өгөх, хамтарсан эвслийн удирдах зөвлөлийг 50:50 хувийн харьцаатай байгуулах, тэргүүнээр нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг ажиллуулах, Ерөнхий сайд, УИХ-ын даргыг сөөлжүүлэн томилох зэрэг тодорхой саналыг тохиролцсон байлаа.

Ингээд зогсохгүй аливаа хэлмэгдүүлэдтийн эсрэг хамтран тэмцэхээр санал нэгдсэн юм. Ийм үр дүнтэй хэлэлцээ хийсэн учраас МАН, МАХН-ын гишүүд, дэмжигчид итгэл тээн хүлээж байлаа. Гэвч мянга, мянган гишүүн, дэмжигчийн хүлээлтийг үгүй хийж, хамтарч ажилла гэсэн хүсэлтийг нулимсан шүү дээ.

Хэсэг хүний явуургүй үйл ажиллагаа, шударга бус үйлдэл, хавчин гадуурхалт зэргээс болоод цул хүчин задарч, хоёр хуваагдсан нь үнэн. Гэхдээ алдаа оноогоо ухаарч, нэгдэж, хамтарч ажиллахын давууг чухалчилж, амин хувийн явуургүй улс төрөө хойш тавьж, ашиг хонжоогоо урьтал болголгүй “Монгол Улсын хөгжил, дэвшлийн төлөө” гэсэн том зургаар харах нь чухал байна.

Ингэж хандвал хувийн өш хонзон, хатуу үгийн дайралт, гомдол цөхрөл дэндүү өчүүхэн санагддаг. Монголчууд “Уруул дордовч элэг дордохгүй” гэдэг. Манай хоёр намын мянга мянган гишүүний дунд ч өөриймсөг хандах “элэг” байсаар буй. Энэ олон хүний итгэлийг хөсөрдүүлж, олон нийтийн хандлагыг үл ойшоож, нийгмийн сэтгэл зүйг анхаарч үнэлэлт дүгнэлт хийлгүй, явцуу эрх ашигт уягдаад хэлэлцээрээс буцсан шүү дээ.

Аль аль намын гишүүд, дэмжигчдийн захиалга гэж үзсэний үндсэн дээр МАН- ын гишүүнчлэлээ сэргээсэн. Цаашид энэ хоёр намын хамтран ажиллах, нэгтгэхийн төлөө зүтгэнэ. МАХН-д хүндэтгэж хайрладаг, шударга, эх оронч, ажил хэрэгч, оюунлаг хүн олон бий. Тэд ил гаргаж илэрхийлэхгүй ч дотроо санал нэгддэг гэдэгт эргэлзэхгүй байгаа.

-Таныг МАХН-аас гарч буйгаа мэдэгдсэний дараа УИХ-ын гншүүн О.Баасанхүү “Д.Тэрбишдагва худааа ярьж байна. Сонгуулийн холимог тогголдоог хуульчлахад тэр гар бие оролцсон” гээд албан тушаалын төлөө намаас нам дамжиж байна гэж танын буруутгасан.

-Сонгуулийн хууль боловсруулсан ажлын хэсэгт би ороогүй. Сонгуулийн холимог тогтолцоог сонгосон хэлэлцүүлгийн үеэр Үндсэн хуульд заасан иргэд шууд сонгох эрхийг боомилж, харшилж байгаа юм биш үү гэж саналаа хэлж байсан.

УИХ-аас гарч байгаа шийдвэр болгон ганц хүний саналаас үл хамаардаг. Эсрэг саналтай байсан ч олонхын саналаар шийддэг шүү дээ. Хэрэв холимог тогтолцоог дэмжсэн бол 2012 оны сонгуулиар намын удирдлагуудыг жагсаалтын ард нуугдахгүй, тойрогт өрсөлдье гэж уриалахгүй.

Биеийн амрыг харсан бол МАХН-ьга дэд даргын хувьд намын жагсаалтын дээгүүрт эрэмбэлүүлэх боломж байсан. Тулгуур хуулийн заалттай харшлаад байна гэчихээд хэлсэн үгнээсээ буцаж, “халхавчинд” нуугдан хууль тогтоох дээд байгууллагын босго алхах хүмүүжил, ёс суртахуун надад лав байхгүй.

УИХ-ын гишүүн ард түмнээрээ эрэмбэлүүлж, сонгогдох ёстой гэсэн хатуу итгэл үнэмшилтэй. Үндсэн хуулийн цэц холимог тогтолцоо хууль зөрчиж байна гэсэн шийдвэр гаргаагүй байхад л намуудын удирддагад хандаж, лидер үү, лойдор уу гэдгээ тойрогт өрсөлдөж харуулахыг уриалсан шүү дээ.

“Шударга ёс” эвслийн бүлгийн хурал дээр ч Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй, завсарлага авах гэхэд “Ард түмнийхээ хүсэл зорилгын эсрэг байхаа болиоч ээ, жаг саалтаар сонгогдохыг дэмжихгүй байгаа” гэж хатуухан үг ч хэлж байлаа.

-МАХН-ын шийдвэр гаргах түвпшнд ажиллаж, уг намын нэрээр төрд нөлөө бүхий албан тушаал хашиж байсан цөөнгүй хүн намаа орхиж байна. Магадгүй та хоёрын шийдвэр тэдэнд нөлөөлчихөв үү. МАХН-ьн орхиж буй хүмүүсийн цуваа хаашаа чиглэж байгаа бол?

-Улс төрийн намаас гарч, элсэх нь хувь хүний сонголт. Хүмүүсийн үзэл бодолд хэн нэгэн нөлөөлөх боломж хязгаарлагдмал. МАХН-ьга дэд дарга байсан учраас над руу олон газраас утасдаж, уулзаж, хоёр намын нэгдлийн талаар санал солилцож байна.

Санал солилцсон хүмүүсийн бараг 90 орчим хувь нь сонголтоо хиймээр байна, МАН, МАХН-ын задрал Монгол Улсад ямар ч ашиггүй гэж ярьж байна. Ер нь МАН, МАХН-ыг хамтраасай, нэгдээсэй гэсэн асар их хүлээлт байж.

МАН, МАХН хамтраад энэ улс орныг авч явах зангарагтай гэж ард түмэн итгэж байна шүү дээ. Томоохон эрдэмтэд, суддаачид, зохиолчид, тодорхой албан тушаал хашиж байсан хүмүүсээс авахуулаад жирийн гипгүүд ч МАХН-ыг орхигсдын дунд байна.

Орон нутгаас ч холбогдож, УИХ-д хамтардаггүй юм гэхэд намар болох орон нутгийн сонгуульд МАН, МАХН нийлж орно гэж саналаа хэлж буй хүмүүс ч цөөнгүй л байна.

-Д.Тэрбишдагва, Ч.Улаан хоёр МАХН-ын хүчийг сулруулах явуургуй арга сэдэж байна гээд л байгаа.

-Хов жив хөөцөлдөж, хоёр талд хор хутган, хооронд нь хагаралдуулах гэсэн хүмүүсийн л гаргаж байгаа яриа биз. Улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө өнөөдөр хагаралдах биш, хүчээ нэгтгэх цаг болсон гэдгийг хүмүүс надаар заалгахгүй ухаарч байгаа. Тиймээс бид өөрчлөлт, эв нэгдэл, хамтын хүчин зүтгэлийг чухалчлаад байгаа хэрэг.

-Та аливаад туйлбартай ханддаг хүн шиг санагддаг. Аливаа асууддаар нэгэнт байр сууриа илэрхийлсэн бол түүнээсээ тэгтлээ амархан ухардапүйг тань хүмүүс гадарлах байх. Гэхдээ тийм хүнд нөхцөлд Н.Энхбаярьн дэмжиж, МАН-ыг орхиод МАХН-ыг байгуулсан хүн өнөөдөр түүнээсээ буцаж буй нь таныг урвагч гэж чичлүүлэхэд хүргэж байгаа юм биш үү?

-Хүүхэд байхдаа эх, эцгээ ойр ойрхон алдсан ч найз нөхөд, ах дүү, хамаатан садан, эх орныхоо буянд гадаадад боловсрол эзэмшиж, нэр төртэй ажил алба эрхэлж, өдий зэрэгтэй амьдарч явна. Тиймээс би Монголын ард түмэн, эх орондоо өртэй хүн. Энэ “өрөө” улс орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж хариулах ёстой гэж өөртөө тангарагладаг.

Түүнээс хэн нэгэн болоод аль нэг намд өргүй. Монгол гэсэн ганцхан фракцын төлөө ажилладаг. Эх орны язгуур эрх ашиг, намуудьга задрал биш, нэгдиийн төлөө гаргасан шийдвэрээ би урвалт гэж үзэХгүй. Харин олон түмнийхээ хүсэл, хүлээлтийг нурааж, МАН, МАХН-ын хамтралыг эсэргүүцэж байгаа нь л эх орноосоо урвагч юм биш үү. Үзэл бодол, үйл ажиллагаа нь таарахгүй бол зөвийг сонгох нь зүй ёсны хэрэг биз дээ.

-Таныг МАХН-аас гарлаа гэхээс илүү Н.Энхбаяраас урвалаа гэж хэлэх хүн цөөнгүй байна. “Би итгэл үнэмшлээрээ МАХН-ыг сонгосон” гэж ярьж байсныг тань зарим хэвлэл онцолсон байна лээ.

-Н.Энхбаярыг 600-гаад цагдаагаар бүслүүлж, баривчлах гэж байгааг телевизээр хараад дуугүй сууж тэвчээгүй. Нэгэн цагт МАХН-ыг толгойлж, нэг зорилгын төлөө хамтдаа зүтгэж явсан хүнийг зовж байхад туслахгүй байж болохгүй гээд хүн чанар зулгааж, Ч.Улаан, О.Чулуунбат нарын хамт очсон нь үнэн. Тухайн үед ойр ажиллаж байсан хүмүүс нь Н.Энхбаяртай уулзахаас цэрвэдэг, нуудаг, болгоомжилдог болчихсон байсан шүү дээ. Харин ч бид гурав ядарч байхад нь түшиж очсон.

Одоо энэ хүн намынхаа даргын албыг хашаад, эрүүл мэндийн байдал нь сайжраад алзахгүй болсон. Намын бодлого, үйл ажиллагаа, арга барил, цаашдын төлөвлөлт гээд хэд хэдэн зүйлд зөвлөж, сануулж, ширүүхэн үг хэлж, бас захидал бичсэн. Тэгтэл хүлээж аваагүй, хэлсэн, тохиролцсоноосоо буцаад, асуудлыг ганцаараа шийддэг болсон.

Нам гэдэг нэг хүний биш, хүмүүсийн нэгдэл байх ёстой. Нэг хүн ноёрхон, намын дотоод ардчилал үгүй болж, жирийн гишүүдийнхээ үгийг сонсохоо байгаад, хормойдож гүйсэн долдойнууд олшроод ирэхээр намын нэр хүнд ч, үйл ажиллагаа ч урууддаг жамтай. Тэгээд ч би Н.Энхбаяр гэдэг хүнд өргүй. Хувь хүнийхээ хувьд харилцаа хүйтрээгүй. Энэ хүнийг хэлмэгдүүлж, буланд шахвал хэзээд өмөөрөх л болно.

-2012 онд ашиг хонжоо хайж МАХН-д орсон гээд байгаа шүү дээ.

-Тухайн үед МАН-ьга удирддагууд Сонгинохайрхан дүүрэгт рейтинг чинь гайгүй байна, нэр дэвш, нээлттэй гэж хэлдэг байсан. Бид гурав дэвших тойрог олдохгүвдээ, МАН-д орогнох зайгүй бо.тж, нэр нүүрээ барчихаад МАХН-ыг бараадсан юм биш.

Тэр үеийг сана даа. Н.Энхбаяр шоронд орох дээрээ тулаад, юун сонгуультай манатай л байсан шүү дээ. Нэгдэж ажиллахаар болсон хүмүүс нь нүүр буруулсан үе байлаа. Үнэндээ тэр үед МАХН сонгуулиар амжилт гаргах, эсэх нь бүрхэг байсан. Ийм нөхдөлд бид гурав ямар апгаг хонжоо хайх вэ дээ.

Ёстой жудаг, хүний мөс чанарыг бодож, олуулаа бөөрлөж байгааг хараад тэвчээгүй. Хоригдохоос нь эхлээд шоронгоос суллуулах хүртэл уйгагүй зүтгэсэн. Гэхдээ хүнд тусалснаа дөвийлгөх муухай л даа. Гагцхүү өөрийнхөө эзэмшлийн хэвлэлээр гөвөөд байгаа болохоор хэдэн үг хэлмээр л санагдсан хэрэг.

Харин Ч.Улаан, О.Чулуунбат бид гурав очиж, МАХН парламентад суудалтай нам болсон гэдэгтэй хэн ч маргахгүй. “Шударга ёс” эвслээс тойрогт нэр дэвшсэн хүмүүсээс дөрвөн хүн сонгогдож, үүний “буянаар” долоон хүн жагсаалтаар парламентад орж, бүлэг байгуулж, Засгийн газарт хамтарч ажилласаар байгаа.

-Ингэхэд Н.Энхбаяр даргыг Солонгост байхад МАХН харьцангуй нэгдмэл байсан ч түүнийг ирснээс хоиш задарчихлаа гэх ярьдаг. Сонгуульд эвсэх орох асууддаар зөвшилцсөн ахлын хэсгийн тохиролцоог ч энэ хүн ирээд л үгүй хийчихлээ гэж байсан. Энэ нь түүний удирдах арга барилтай холбоотой юм болов уу. Эсвэл зүгээр л үйл явддын тохироо ингээд бүрдчихэв үү?

-Намын даргын эзгүйд МАХН-ыг гурван жил удирдахдаа залуу, дунд, ахмад үеийн олон сайхан хүнтэй хамтарч ажилласан. Тэдэнд талархаж явдаг. Одоо ч тэдэнтэйгээ холбоотой. Олон хүн надтай ярьж, холбоо харилцаагаа таслахгүй шүү гэж байгаад талархаж байна. МАХН-ын дэд даргаар ажиллахдаа сайн, муу олон зүйлтэй нүүр тулсан.

Даргаа байхгүйд намаа тараачихгүй юмсан гэж ажилласны төлөө Н.Энхбаярын оронд дарга болох гээд байна гэх гүжир, гүтгэлгийг хэдэн долдой мөн ч их дайж байсан юм билээ. Гэхдээ тэр болгонд “Иртэл нь тэсэх ёстой” гэсэн байр сууринаас хандаж, намын эв нэгдлийг хангахыг зорьж ажилласан.

Тиймээс ч Н.Энхбаяр даргыг  БНСУ-аас ирэнгүүт “Та гартаа намаа ав, олон дэд даргатай байх шаардлагагүй, удирдлагыг нэг гарт төвлөрүүл" гээд дэд даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Одоо намдаа шинэтгэлийн боддого хэрэгжүүлье, тэрний, энэний хүн гэж ялгаварлахаа больё, орон нутгаар явж ажиллая гэж саналаа хэлсэн. МАХН-д шударга, ажил хэрэгч, зөв хүн олон байдаг.

Хүчийг зөв ашиглая, харин хов зөөж, хор хутгаж байгаа энэ хэдэн нөхөрт сануулга өгч, сурч боловсрох, хөгжих дэвпшхэд тусалъя гээд ярилцсан зүйл ч бий. Монголын улс төрийн гурав дахь хүчин болсон нь МАХН-ын мянга мянган гишүүний оролцоо, хувь нэмэр, идэвх зүтгэлийн үр. Биднээс илүү ажиллахыг, илүү шинэлэг байхыг, ухаалаг бодлого хэрэгжүүлэхийг хүсэж байна.

-Та МАН-тай хамтрах хэлэлцээрийг цуцалсны дараа Н.Энхбаяртай ам мурийсан юм уу. Таныг М.Энхболд, Н.Энхбаяр хоёрыг уулзуулах гэж хөөцөлдсөн гээд байдаг юм билээ?

-МАН, МАХН-ын хамтран ажиллах ажлын хэсэгт би ороогүй. Гэхдээ дэмжүүлэх, холбогчийн үүрэг гүйцэтгэх гээд чадтынхаа хэрээр зүтгэсэн л дээ. Ажлын хэсгийнхэн амаргүй нөхцөлд үнэхээр сайн ажилласан.

Миний бие МАХН-ын дэд даргын хувиар МАН-ын дарга, ерөнхий нарийн бичгийн даргаас авахуулаад бараг УИХ-ьга бүх гишүүнтэй нь уулзсан. Энэ хамтрал бол намын, хэсэг бүлэг хүний эрх ашгийн төлөө биш ээ, Монголын ард түмний төлөө гэсэн том эрх ашигт уягдаж байгааг ойлгоорой.

Тиймээс Ч.Улаан гишүүний тавьж буй саналд хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаарай, амаргүй байж болох ч хүлээж авахыг хичээгээрэй гэж хүн болгоноос гуйж байснаа ч нуух юу байх вэ. Улмаар ажлын хэсгийн түвшинд хоёр тал тохиролцож, зөвнпшпдийн баримт бичигт гарын үсэг зурсан. Үнэндээ МАН-ынхан үнэхээр буулт хийсэн шүү дээ.

Гэтэл МАХН-ын удирлагуудын зүгээс нэмэлт шаарддага тавьснаас болоод гацсан. МАХН-ын Бага чуулганаар эвсэх, эсэхийг шийдэх асуудал мухардалд орж гацсанд намын гишүүд шүүмжлэлтэй хандсан. Бага чуулган дээр миний бие хоёр талын ажлын хэсгийнхэнтэй хамт хоёр намын даргыг уулзуулах горимын санал гаргасан.

Үүнийг Бага чуулганы гишүүд алга нижигнүүлэн дэмжсэн. Тэр үед МАН-ын Бага хурал бараг өндөрлөх гэж байсан ч М.Энхболд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат руу би утасдаж, Н.Энхбаяр даргатай уулзахыг санал болгосон. Тэд намынхантайгаа зөвлөлдөөд Бага хурлаа хоёр цагийн хугацаатай завсарлуулсан. Тухайн үед МАН-ын дарга болон ерөнхий нарийн бичгийн дарга нар нэлээд эсэргүүцэлтэй тулгарсан юм билээ.

МАН нэг хүний нам биш шүү дээ. Амаргүй нөхцөлд Удирдах зөвлөлөө хуралдуулж, Бага хурлаа завсарлуулан хаана уулзах вэ гэхэд миний бие зуучилж байсны хувьд аль нэг намын байранд бус, Төрийн ордонд УИХ-ын дэд даргын хувиар М.Энхболдын албан өрөөндуулзахсанал гаргасан. Ингээдхоёр намын дарга нар ажлын хэсгийнхэнтэйгээ уулзаж, нэлээд ярилцсан ч шинэ болзол тавьж, ойлголцоогүй.

-Сонгуулийн тойрог, мандат тодорхой болчихлоо. МАН-ынхан нэлээд сэтгэл дундуур байх шиг байна.

--Үүнийг МАН ч юм уу, аль нэг улс төрийн хүчинтэй холбомооргүй байгаа юм. Ерөөс эрүүл саруул ухаанаар бодох ёстой. Монгол нэгдмэл улс. Нэг л зарчмаар явах ёстой. Сонгуулийн тойрог зурахад хүн амын тоо, газар нутгийн байршлыг харж. тэгш, хуваарилалтаар хандах учиртай.

Гэтэл тойргуудын зургийг харахад зарим нь хөндлөн, босоо, бүр энд тэнд үсчсэн аятай байгаа нь хэн нэгэнд зориулсан юм шиг харагдаж байна. Зарим мандатад аймгийн төв дангаараа хамрагдаж байхад нөгөөд нь багтаагүй төдийгүй газар нутгийн 80 хувь нь хамаарах сумдыг оруулсан ч байх жишээтэй. Нийслэлээс 130 км-т байгаа дүүргийг төвийн дүүргийн нэг хэсэг болгон тойрог байгуулсан байх юм. 

Аймаг болгоныг өөрийн сонирхолдоо нийцүүлэн тойрог зурж байгаа нь ёс суртахуунгүй, төрийн эрхийг ямар ч үнээр хамаагүй авах гэсэн хэсэг хүмүүсийн үйлдэл. УИХ-ын гишүүн ард түмнийхээ дундаас сонгогдоод, чадахгүй бол сууддаа тавиад өгчих хэрэгтэй.

Ямар ч үнээр хамаагүй гишүүн болохын төлөө улайм цайм, бусармаг үйлдэл хийж байгаа нь дараагийн төр засгийн үйл хэргийг цэгцтэй явуулахад гай болж мэднэ. Энэ бол монгол төрд зарчим, хууль алдагдаж буйн илрэл, засаглалын хямрал гүнзгийрч байгаагийн жишээ.

-Нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа дөхөж байна. МАХН-ын Хяналт, ёс зүйн хорооноос таныг намаасаа гараагүй, МАН-д элсэх эрхгүй гэж мэдэгдсэн. Та үүнд тайлбар хийхгүй юү?

-Намын дүрмээр өргөддөө өгснөөр гарсанд тооцдог. Би МАХН-д элсэхдээ ямар нэг үүр, зуутад бус, шууд төв байгууллагад бүртгүүлсэн учраас намын даргадаа өргөдлөө өгч, Хяналт, ёс зүйн хорооноос “Намаас хаслаа” гэсэн бичиг ирүүлсэн.

Нөгөө талаас Сонгинохайрхан дүүргээс дэвшсэн гишүүний хувьд тухайн дүүргийн намын хорооны даргад өргөдлөө өгөхөд хүлээж авлаа гэсэн. Өргөддөө өгөөд гарсны төлөө улс төр хийж байгаа юм уу, эсвэл явуулахгүй гээд байгаа юм уу гэмээр үйлдэл хийх юм.